Ч.ПҮРЭВДОРЖ ШИНЭ НОМЫН ДЭЭЖ
Манай улс коммунист тоталитари нийгмээс ардчилал, зах зээлийн нийгэм рүү эргэлт буцалтгүй орж явна. Энэ хоёр нийгэм газар, ус шиг биш юмаа гэхэд хангай - говь шиг, уул - тал шиг, хот - хөдөө шиг хүний амьдралын ялгаатай орчин юм. Хөдөөд амьдардаг арга, сэтгэхүйгээр хотод амьдарч аж төрж болохгүй нь дэндүү ойлгомжтой зүйл. Түүн лүгээ адил коммунист нийгэмд багшилдаг арга, сэтгэхүйгээр ардчилсан, зах зээлийн нийгэмд багшилж болохгүй юм. Тийм учраас ардчилал, зах зээлийн орчинд багшлах, арга сэтгэхүйгээ өөрчлөхөд эл ном танд тус дэм болж зарим санаа өгөх болно.
ЧАГНААГИЙН ПҮРЭВДОРЖ
БАГШЛАХУЙН МЕНЕЖМЕНТ
(Ардчилал, зах зээлийн орчин дахь багшлахуйн онол, практик)
Багш, оюутан багш, багш мэргэжлийн магистрант, докторант нарт зориулан МУБИС-ийн Удирдахуйн ухааны тэнхим, Боловсролын судалгаа, аргазүйн тэнхим, Боловсрол судлал, сэтгэл судлалын докторантурын хороонд уг номыг бүтээсэн болно.
Зохиогч эл бүтээлээ Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 60 жилийн ойд зориулжээ.
Өмнөтгөл үг
Боловсрол бол хүмүүний амьдарч аж төрөх арга хэрэгсэл, эдлэх ёстой эрх болсон хувьсал өөрчлөлт бүхий өнөө үед хүн бүр түүний бүх боломжийг тэгш хэрэглэж, үр ашгийг нь шударгаар хүртэхийг зорих болжээ. Энэ нь сургууль, боловсролын амьдралд шинэ хэв шинж, шинэ дэг журам үүсэж байгаагийн илрэл юм. Үүнийг боловсролын шинэчлэл (инноваци) хэмээх бөгөөд гардан бүтээгчид нь багш нар юм. Багшаас сургууль, боловсролын амьдрал бүхэлдээ шалтгаална. Багш нар аль ч нийгэмд тодорхой бүлэг, давхарга үүсгэн аж төрдөг нэгэн зүйл ертөнц ажгуу. Тэр ертөнц өөрийн гэх хууль жам, дэг журамтай байнам. Багшийн ажил амьдрал цогцолдог мөнөөх өвөрмөц ертөнцийн зарим нэг нийтлэг талыг эрдэмтэн мэргэд, энгийн олны арвин их үзэлт, номлол, практик туршлагаас сонгон хурааж зах зээл, ардчиллын шинэ орчин руу орж яваа ажил, мэргэжил нэгтэй нөхөд, шавь нартаа зориулан эл номыг тэрлэн бүтээхийг хичээсэн бүлгээ. Энэ бол далайд дусал төдий зүйл гэдгийг зохиогч сайтар ойлгож, ер тэгээд, цааш цааш нь дэлгэрүүлэн үзэх уншигч түмний саруул ухаан, хичээл зүтгэлд найдсан болно.
Мэдээлэлжсэн, дизайнлаг хэлбэрээр сургалтын агуулгыг дүрслэн бэлтгэж, суралцагчдад хүртээмжтэйгээр хүргэх, тэдний мэдлэг зохиомжлон бүтээх үйлийг менежментийн арга ухаанд үндэслэн чанартай, үр бүтээлтэй явуулах зорилт өнөөгийн багш бүрийн өмнө тулгарч байна. Менежментийн арга ухаанд тулгуурлах нь чухамдаа педагогик, дидактик, психологи, компьютерийн зэрэг олон ухааны уулзварт багшлахуйг хөтлөн явуулна гэсэн үг юм. Менежментийн ухаан бол өнгөрсөн зууны ерээд оны дунд үеэс манай амьдралд хэрэглэгдэх болсон бидний хувьд харьцангуй шинэ зүйл бөлгөө. Хэдий тийм боловч, хүн төрөлхтөн өөрийгөө удирддаг үүнээс илүү арга ухааныг эрт цагаас өнөөг хүртэл хараахан олсонгүй иржээ гэвэл хэтийдэн ташимгайрсан явдал болохгүй байх аа. Тийм болохлоор зах зээл, ардчиллын нөхцөлд менежментээр амьсгалж, менежментээр амьдрахаас өөр аргагүй л боллоо. Гадаад, дотоодын эрдэмтэн мэргэд, багш нарын хуримтлуулж, зааж сургасан арвин их онол, туршлага, багшлахуйн салбарт хамт зүтгэсэн анд нөхөд, шавь нарын тусламж дэмжлэг, өөрийн өчүүхэн бага туршлага, сургамж “Багшлахуйн менежмент” хэмээх эл номыг бүтээхэд тулгын гурван чулуу болсон юм.
Цааш унших
ЧАГНААГИЙН ПҮРЭВДОРЖ
БАГШЛАХУЙН МЕНЕЖМЕНТ
(Ардчилал, зах зээлийн орчин дахь багшлахуйн онол, практик)
Багш, оюутан багш, багш мэргэжлийн магистрант, докторант нарт зориулан МУБИС-ийн Удирдахуйн ухааны тэнхим, Боловсролын судалгаа, аргазүйн тэнхим, Боловсрол судлал, сэтгэл судлалын докторантурын хороонд уг номыг бүтээсэн болно.
Зохиогч эл бүтээлээ Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 60 жилийн ойд зориулжээ.
Өмнөтгөл үг
Боловсрол бол хүмүүний амьдарч аж төрөх арга хэрэгсэл, эдлэх ёстой эрх болсон хувьсал өөрчлөлт бүхий өнөө үед хүн бүр түүний бүх боломжийг тэгш хэрэглэж, үр ашгийг нь шударгаар хүртэхийг зорих болжээ. Энэ нь сургууль, боловсролын амьдралд шинэ хэв шинж, шинэ дэг журам үүсэж байгаагийн илрэл юм. Үүнийг боловсролын шинэчлэл (инноваци) хэмээх бөгөөд гардан бүтээгчид нь багш нар юм. Багшаас сургууль, боловсролын амьдрал бүхэлдээ шалтгаална. Багш нар аль ч нийгэмд тодорхой бүлэг, давхарга үүсгэн аж төрдөг нэгэн зүйл ертөнц ажгуу. Тэр ертөнц өөрийн гэх хууль жам, дэг журамтай байнам. Багшийн ажил амьдрал цогцолдог мөнөөх өвөрмөц ертөнцийн зарим нэг нийтлэг талыг эрдэмтэн мэргэд, энгийн олны арвин их үзэлт, номлол, практик туршлагаас сонгон хурааж зах зээл, ардчиллын шинэ орчин руу орж яваа ажил, мэргэжил нэгтэй нөхөд, шавь нартаа зориулан эл номыг тэрлэн бүтээхийг хичээсэн бүлгээ. Энэ бол далайд дусал төдий зүйл гэдгийг зохиогч сайтар ойлгож, ер тэгээд, цааш цааш нь дэлгэрүүлэн үзэх уншигч түмний саруул ухаан, хичээл зүтгэлд найдсан болно.
Мэдээлэлжсэн, дизайнлаг хэлбэрээр сургалтын агуулгыг дүрслэн бэлтгэж, суралцагчдад хүртээмжтэйгээр хүргэх, тэдний мэдлэг зохиомжлон бүтээх үйлийг менежментийн арга ухаанд үндэслэн чанартай, үр бүтээлтэй явуулах зорилт өнөөгийн багш бүрийн өмнө тулгарч байна. Менежментийн арга ухаанд тулгуурлах нь чухамдаа педагогик, дидактик, психологи, компьютерийн зэрэг олон ухааны уулзварт багшлахуйг хөтлөн явуулна гэсэн үг юм. Менежментийн ухаан бол өнгөрсөн зууны ерээд оны дунд үеэс манай амьдралд хэрэглэгдэх болсон бидний хувьд харьцангуй шинэ зүйл бөлгөө. Хэдий тийм боловч, хүн төрөлхтөн өөрийгөө удирддаг үүнээс илүү арга ухааныг эрт цагаас өнөөг хүртэл хараахан олсонгүй иржээ гэвэл хэтийдэн ташимгайрсан явдал болохгүй байх аа. Тийм болохлоор зах зээл, ардчиллын нөхцөлд менежментээр амьсгалж, менежментээр амьдрахаас өөр аргагүй л боллоо. Гадаад, дотоодын эрдэмтэн мэргэд, багш нарын хуримтлуулж, зааж сургасан арвин их онол, туршлага, багшлахуйн салбарт хамт зүтгэсэн анд нөхөд, шавь нарын тусламж дэмжлэг, өөрийн өчүүхэн бага туршлага, сургамж “Багшлахуйн менежмент” хэмээх эл номыг бүтээхэд тулгын гурван чулуу болсон юм.
Цааш унших
Боловсролын хөгжлийн загвар, үечлэлийг тогтолцооны онолын үүднээс шинжлэх нэгэн боломж Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Пүрэвдорж (МУБИС-ийн Боловсролын удирдахуйн ухааны тэнхим, Боловсролын судалгаа арга зүйн тэнхим) Абстракт Энэ статьянд боловсролын хөгжлийн зүй тогтолд тогтолцооны онолын үүднээс анализ хийжээ. Үүний үр дүнд Formal Education, Non Formal Education, In Formal Education гэсэн боловсролын тогтолцооны бүрэлдэхүүнийг харгалзан боловсролын хөгжлийг үечлэх санал дэвшүүлж Монгол улсын боловсролын тогтолцооны хөгжлийг шинээр үечилсэн байна. Боловсролыг түүний өөрийнх нь дотоод хүчин зүйлд тулгуурлан үечлэхтэй холбогдуулан монгол улсад жам ёсны, үзэл сурталжсан, прагматик гэсэн хөгжлийн гурван янзын загвар байсныг тодорхойлжээ. Abstract The article has analyzed education developmental generalizations accordance with educational theory and analysis due to the educational components. As a result of educational development generation the report suggested formal education, non formal education, informal education, based on educational phase components and Mongolian educational phase development will be periodized by the new method. Three kinds of models which were called traditional, ideological, pragmatic modals connecting with generation, based on education internal factors, were determined in Mongolia. Цааш унших |
Чагнаагийн Пүрэвдорж
“Боловсрол соёлын стратеги бодлогын шинэчлэл” 1999 он ӨМНӨТГӨЛ Манай орны нийгэм, эдийн засгийн амьдралын бүх хүрээнд гарсан өөрчлөлт боловсролын шинэчлэлийг ч зайлшгүй хийхэд хүргэж байна. Ийм цаг үед боловсролын хөгжлийн чиг хандлагыг онол арга зүйн үүднээс нарийвчлан судлах шаардлага нэн тулгамдаж байгаа билээ. Боловсрол судлаач Чагнаагийн Пүрэвдорж боловсрол, соёл, шинжлэх ухааны бодлогын тулгамдсан асуудлаар хийсэн судалгааныхаа үр дүнг эмхэтгэн гаргаж байна. Энэ ном нь сүүлийн үед зохиогчийн олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бага хурал, семинарт тавьсан зарим илтгэлийн товчлол, бичсэн өгүүлэл, судалгааны материалаас бүрдэж байна. Хэдийгээр Ч.Пүрэвдорж боловсрол судлалын салбарт харьцангуй хожуу орж ирсэн боловч тэрээр их сургуульд 15 жил багшилж боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа манай улсын боловсролын стратегийн бодлого, төлөвлөлтийг боловсруулагчдын сүүлийн үеийн нэгэн төлөөлөгч гэж хэлж болно. Цааш унших |
Боловсролын хөгжлийн тогтворжилт түүний үр дагаварт хийсэн судалгаа Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Пүрэвдорж (МУБИС-ийн Боловсролын удирдахуйн ухааны тэнхмийн эрхлэгч, Боловсрол судлалын тэнхмийн эрхлэгчийг хавсран гүйцэтгэгч) Манай улс боловсролын хөгжлийн чиг баримжаа авах гол үндэслэл нь олон улсын туршлага, нийтээр хүлээн зөвшөөрсөн шинжлэх ухааны онол баримтлал юм. Нийгмийн хөгжлийн ойролцоо түвшин бүхий умард, өмнөд, баруун, зүүнийг хамруулсан глобаль судалгаа хийгдсээр байна. Тухайлбал ЮНЕСКО, Даян Дэлхийн Ирээдүйн Нийгэмлэг, Канадын Хүрээлэн байгаа Орчин, Азийн Сан, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөр, Германы Маршалын Сан зэрэг нэр хүнд бүхий байгууллагын дэмжлэгээр “Xорин нэгдүгээр зууны судалгаа” хэмээх томоохон суурь судалгааг дэлхийн бүх тивийн төлөөлөлтэйгээр олон жил явуулж байна. Энэ мэт глобаль суурь cудалгааны үр дүнд хүний хөгжлийн цогцолбор үзэл санааны зэрэгцээ “Тогтвортой хөгжил”-ийн тухай ойлголтыг байгалын шинжлэл, технологийн салбараас нийгмийн хүрээнд шилжүүлэн хэрэглэх боллоо. Энэ нь тогтолцооны онол баримтлал амьдралд биелэлээ олж буй нэг хэлбэр бөгөөд тогтвортой хөгжлийн онолын үндэс нь тогтолцооны онол арга зүй гэдгийг нотолсон хэрэг юм. Ертөнцийг харах цар хүрээ тухайн юмс, үзэгдлээр хязгаарлагддаг байсан учраас XIX зууныг хүртэл шинжлэх ухаанд саланг тусдаа юмсыг голлосон арга хандлага давамгайлж ирснийг өнөөдөр нэгэнт хүлээн зөвшөөрөх болжээ. Цааш унших |
Төрийн ордонд 2009 онд болсон Шинжлэх ухааны ажилтны чуулган дээр профессор Ч.Пүрэвдоржийн хэлсэн үг
Боловсрол бол авч төрдөг түгээмэл эрх мөн Эрдэмтэн мэргэд гэж олон түмэндээ дуудагдаж явдаг сэтгэл зүтгэл нэгтэй судлаачид та бүхний энэ өдрийн амгаланг айтгаж улсын чуулгандаа амжилт ерөөе. Манай амьдралын бүх салбарт ахиц амжилт гарч их сургууль түүний дотроос боловсрол судлалын хүрээний судалгааний ажилд нааштай ахиц өөрчлөлт тасралтгүй гарсаар байна.Боловсролын судалгаандэмх цэгц багатай маш их хэмжээний тоо баримт цуглуулдаг арга хандлагаас татгалзаж харин зүй тогтлыг илрүүлэх, учир шалтгааныг тайлахын төлөө хүч нөөцөө чиглүүлсээр ирсний үр дүнд судлаачдын тоо нэмэгдэж, төрийн дэмжлэг ч мэдэгдэхүйц сайжирсаар байна. Зөвхөн хичээл заах аргыг голчилдог судалгааны явцуу хүрээг эвдэж боловсролыг супер тогтолцооны хэмжээгээр сэтгэж багшлахуй хийгээд сурахуйн зэрэгцээгээр боловсролын санхүү, боловсролын маркетинг, менежментийг уламжлал шинэчлэлийн залгамж холбоотойгоор танин мэдэхийгхичээсэн эхлэл бол боловсролын судалгаанд гарч буй томоохон ахиц дэвшлийн нэгээхэн хэсэг болжбайна. Эрх чөлөөний үзэл санаа түгэн дэлгэрсэн цаг үед хувь хүний хийгээд нийгмийн амьдралд боловсролын гүйцэтгэх үүрэг шинээр тавигдаж эрдэм мэдлэг зөвхөн энэ биеийн чимэг төдийгүй аж амьдралаа эрхлэх арга хэрэгсэл, амьд хүний эдэлбээс зохих салшгүй эрх болж өөрчлөгдлөө. Өөрөөр хэлбэл хөгжсөн нийгэмд хэн боловч боловсрол олох эрхийг авч төрдөг гэсэн хэвшмэл ойлголт аль хэдий нь бий болсон бөгөөд боловсрол нь хүний түгээмэл эрхийн нэг болжээ. Асуудалд ийм байр сууринаас хандвал төр, иргэн хоёрын харилцааг боловсролын хүрээнд цоо шинээр төсөөлөх хэрэгтэй болов. Цааш унших |
Чагнаагийн Пүрэвдорж
“Боловсролын шинэчлэл хөгжлийн онол арга зүйн асуудал” (монографи) 1999 он Энэхүү судалгааг Гэгээрлийн яамны Стратегийн удирдлага төлөвлөлтийн газарт хийсэн болно Өмнөх үг Уншигч түмнээ өргөн барьж буй энэ ном бол зохиогчийн боловсролын салбарт 26 жил ажилласан хөдөлмөрийн нэг үр дүн юм. Энэ хугацаанд юуг чухалчлан зорьж, юу бодож сэтгэж улмаар оюуны ямар үр дүнд хүрснээ нэгтгэн бичиж үзэхсэн гэж завдсаар авч төрийн албаны хажуугаар өөртөө тийм боломж гаргаж амжидгүй байв. Харин хууль бусаар ажлаас халагдаж шүүхийн шийдвэр хүлээх зуур эл бүтээлийг амжуулав. Боловсрол бол аль ч улс орон, аль ч нийгэм, аль ч цаг үед хүний амьдралын утга учрыг илэрхийлдэг нийгмийн онцгой үзэгдэл юм. Түүний мөн чанарыг олох, хөгжлийн зүй тогтлыг таних, үр бүтээлийн нь нэмэгдүүлэхийн тулд олон үеийн эрдэмтэн мэргэд, улс төрийн бодлоготон, энгийн хүмүүс хүч чармайлтаа тавьсаар ирсэн нь түүхэн үнэн юм. Аливаа үйл хэргийг бүтээхэд нийтийн оролцоо байх боловч гардан бүтээгчид зайлшгүй байдаг. Цааш унших |
Чагнаагийн Пүрэвдорж
“БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО ОЛОН УЛСАД” 1999 он ӨМНӨХ ҮГ Энэ цагийн монголчууд бид юмыг өөрөөр үзэж өөрөөр сэтгэдэг болоод хэдхэн жилийн нүүр үзэж байна. Богинохон хугацаанд манай амьдралын дүр төрх, нийгмийн зохион байгуулалт үндсээрээ өөрчлөгджээ. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн тогтолцоо нь хүн төрөлхтний үнэт бүтээл болохыг ухаарч улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санааны амьдралын хүрээнд хуучин тогтолцоог халж улс төрийн шинэ тогтолцоо, ардчиллын үндэс суурийг тавьж, зах зээлийн эдийн засагт шилжих зорилтыг хэрэгжүүлж байна. Ийм цаг үед боловсролын тухай бодомж сэтгэлгээний олон өнгө аяс, хувилбартай танилцах хэрэгцээ нэгэнт бий болжээ. Эл учраас зохиогч дэлхийн зарим улс орны боловсролын тогтолцооноос олдсон мэдээллийн хирээр уншигчиддаа цухас болов танилцуулахыг хичээлээ. Энэхүү товхимол нь судалгааны гэхээсээ лавлагааны шинжтэй, танин мэдэхүйн холбогдолтой билээ. Тийм учраас зохиогчийн үнэлэлт дүгнэлт харьцуулалтгүй угаас байгаа зүйлийг тэр хэвээр нь үзүүлэхийг зорьсон болой. Боловсролын тогтолцоог авч үзэхдээ түүний удирдлага, агуулга, арга технологи зэргийг хөндөлгүй зөвхөн байгууллагын бүтцийн талаас албан боловсролын хүрээгээр хязгаарласан болно. Цааш унших |
МУБИС. Боловсролын удирдахуйн ухааны тэнхмийн эрхлэгч
Ч. Пүрэвдорж / Sc.D, проф./ МУБИС. ТНУС-ийн НУТ-ийн Философийн тэнхмийн эрхлэгч Т.Нэмэхжаргал / доктор PhD / Тема: Тенденция и ценности современного образования. Резюме Сегодня на уровне многих авторитетных между народных организаций решение глобальных проблем напрямую связывается с ликвидацией цивилизационных разрывов и воспитанием нового типа образованного человека. Сфера образования сейчас все более и более становится показателем общего состояния культуры. Стратегической целью образования во все времена было воспитание знающих, разумных, социально и морально ответственных граждан. Цель по разному реализовалась в зависимости от господствующей парадигмы ценностей образования, педогогических технологий, а также от принятих философских представлений о человеке, о которых речь идёт в данной статье. Сэдэв: Орчин үеийн боловсролын чиг хандлага ба үнэлэмж. Боловсролын орчин үеийн чиг хандлага. Өнөгрсөн зууны далаад оноос эхнээс боловсролын тогтолццоны хямралын тухай яригдаж, энэ салбарт гүнзгий өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэх болсон. Хямралын тухай яриаг гадаад хүчин зүйлсээр нөхцөлдөж байна гэж хэлэх бүрэн үндэстэй. Боловсролын уламжлалт тогтолцоог таагүй байдалд оруулж, “Ирээдүйд нийцсэн боловсрол” шинэ стратеги хайхад хүргэсэн гол хүчин зүйл нь 20-р зууны дунд үед өрнөсөн соёл иргэншлийн хямрал, глобаль асуудлууд байв. Юнеско, Даян Дэлхийн Ирээдүйн Нийгэмлэг, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөр зэрэг олон улсын соёл, боловсролын нэр хүндтэй олон байгууллагуудын хүрээнд боловсролын асуудал тогтмол хэлэлцэгдэх болж, хүн төрөлхтний ирээдүйг шийдвэрлэх амин чухал арга зам, зүрх судсыг гагцхүү боловсрол гэж үзэх боллоо. Цааш унших |
Abstract
“The theory of the super system is the methodological ground for educational development in the civil society” Prof.Dr. CHAGNAAGIIN PUREVDORJ, A Head of The Department of Educational Management, Mongolian State University of Education The mission of establishing human, civil and democratic society in Mongolia is envisaged in the Constitution. Thus, it is the basic aim to study the educational development from the point of civil society. One can see two features in the establishment of education at present time. First, education always is prior to the social development. This is connected with the scientific side of the educational development as well as with fostering and future acquisition. Secondly, it is the inertion move of the education. So, it is connected with the rigidness, economic and other forms of limited origin. These two antagonistic features are the two sides of educational development. The methodology of the educational study in civil society is free of any ideological trends and based on scientific notions forming complex unity. This is the only form of system theory. Judging from that social development always goes behind the education of civil society and the latter thus is a super system. Educational service is designed to develop personal features thus enhancing demands in the market. This will be followed by polarization and diversification in educational institution. But this process will go in deductive and inductive ways. In general it is emphasized as a differential development by the author. Differential development is a continuation of a paradigm, which is a new level in development. The material background is the result of the information technology. Цааш унших |
Багшийн сургалтын ажлын арга барилыг судлах менежментийн ухааны арга зүйн үндэсШинжлэх ухааны доктор, профессор Ч.Пүрэвдорж (МУБИС-ийн Боловсролын удирдахуйн ухааны тэнхим )
|
Óñòîé÷èâîñòü ðàçâèòèÿ îñíîâà ñóùåñòâîâàíèÿ
ñèñòåìû îáðàçîâàíèÿ Äîêòîð ïåäàãîãè÷åñêèõ íàóê, ïðîôåññîð ×àãíààãèéí Ïóðåâäîðæ –Çàâåäóþùèé êàôåäðîé ìåíåäæìåíòà îáðàçîâàíèÿ Ìîíãîëüñîãî ãîäàðñòâåííîãî óíèâåðñèòåòà îáðàçîâàíèÿ Îäíîé èç ñîâðåìåííûõ òåíäåíöèé îáùåñòâåííîãî ðàçâèòèÿ ÿâëÿåòñÿ îáðàçîâàíèå îãðîìíîé, äèíàìè÷åñêîé ñóïåðñèñòåìû ñî ñëîæíîé ñòðóêòóðîé. Íàðÿäó ñ òàêèìè òåõíè÷åñêèìè ñóïåðñèñòåìàìè êàê ýíåðãåòèêà, ãèäðîòåõíèêà, èôîðìàöèîííàÿ ñåòü - ñîöèàëüíûå èíñòèòóöèè êàê ýêîíîìèêà, îáðàçîâàíèå, çäðîâîîõðàíåíèå ïðèîáðåòàþò ñâîéñòâî ñàìîñòîÿòåëüíîñòè ñóïåðñèñòåì è óâåëè÷èâàåòñÿ èõ âçàèìîçàâèñèìîñòü.  ðåçóëüòàòå ýòèõ ïðåîáðàçîâàíèé òðåáóþòñÿ íîâûé ïîäõîä è ìåòîäû èõ èññëåäîâàíèÿ. Íåñìîòðÿ íà ðàííèå îáîñíîâàíèÿ íûíå øèðîêî ïðèìåíÿåìîé íîâîé íàó÷íîé ìåòîäîëîãèåé ÿâëÿåòñÿ êîìïëåêñíàÿ êîíöåïöèÿ ñèñòåìíîãî ïîäõîäà è òåîðèÿ ñèñòåì. Ýòîò íàó÷íûé ìåòîä øèðîêî èñïîëüçóåòñÿ â åñòåñòâåííûõ è òåõíè÷åñêèõ íàóêàõ, íî åù¸ íå â äîñòàòî÷íîé ìåðå èñïîëüçóåòñÿ â ñîöèàëüíûõ, ãóìàíèòàðíûõ íàóêàõ â ÷àñòíîñòè â îáëàñòè îáðàçîâàíèÿ. |
|
baghsiin_xogjil.doc | |
File Size: | 177 kb |
File Type: | doc |
Багшийн хөгжилд удирдлагын шаардлагын нөлөөлөл
dornot_tsog_doc.doc | |
File Size: | 56 kb |
File Type: | doc |
Үйлийн судалгаа, түүний процедурын
|
action_research.doc | |
File Size: | 81 kb |
File Type: | doc |
Ангийн менежментэд холбогдох хоёр санаа
Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Пүрэвдорж (МУБИС-ийн Боловсролын удирдахуйн ухааны тэнхим )
Менежмент гэдэг хэллэг манай өдөр тутмын амьдралд орж ирсээр удаагүй дөнгөж арваадхан жил өнгөрч байна. Социалист удирдлагын аргыг менежментийн аргад шилжүүлэх нь манай улсын хувьд үг хэллэг солих төдий өнгөцхөн зүйл биш ажээ. Тийм учраас шинжлэх ухааны менежментийн мөн чанар түүний социалист удирдлагаас ялгаатай талыг сайтар ухан үзүүштэй санагдана. Энэ удаад ангийн менежмент гэсэн сэдэвтэй холбогдуулан менежмент гэдгийн дор эн түрүүнд юу ойлгууштай бэ гэсэн асуулт тавигдаж болох юм.
Цааш унших
outreach_manage.doc | |
File Size: | 139 kb |
File Type: | doc |