Эрдэнэ мэргэн бандид ханчин хамбо Жамъянгарав 1861-1918
Арга бачит эхнэрийн архи өнгөнд шунах
Адаг явдалт хааны ардын сэтгэлийг шантлах
Ариун хувраг тойдын цааз сахилгыг цалгардуулах
Аяа энэ гурав шашин төрийг эвдлэх
Жамъянгарав
Эрдэнэ мэргэн бандид, Ханчин хамбо Сүрэнхорын Жамъянгарав Буддын утга зохиолын сонгодог боловсролтон, иргэний соёл боловсролыг хөгжүүлэгч, шинжлэх ухааны онолч, зохиолч, номын их багш хүн билээ.
Жамъянгарав төмөр (цагаагчин) эм тахиа жилийн (1861) 10 дугаар сарын 25 -нд хуучин Дэянжалбуу засаг хошуунд (одоогийн Жаргалант сумын) нутагт малчин ард Сүрэнхорын гэрт мэндэлжээ. Жавцаг цоржоор төвд хэл, Түгж хиагаар монгол бичиг заалган төвд монгол хэл бичигт тэгш сайн суралцсан байна. Багын сэргэлэн ухаалаг хүүхэд тул судар шашдир үзэж эрдэм ухааныг судлан 13 насандаа эмийн бага гурван үндсийг үзэж, 18 насандаа төвд хэл дээр магтаал шүлгүүдээ зохиож, 19 насандаа гүн ухаан, 24 насандаа дуун ухаан судлан тухайн үеийнхээ боловсролын дээд агуулгыг эзэмшин гоц мэргэн хэмээн алдаршжээ. Мөн одон зурхай, анагаах ухааныг шамдан үзэж санскрит хэл бичгийг бие даан сурсан байна. Тэрхэн үедээ Дандарсын талаар мэргэжиж ёогийн нарийн увидсыг эзэмшиж шашны зан үйл, дэг жаягийг хөгжүүлэхэд хүч чармайлт гаргаж байсныг намтар түүхэнд нь тэмдэглэсэн байдаг. Тэрбээр хориод насандаа Эрдэнэзуу, Төвдийн Гүмбүм зэрэг газар орноор аялж номын мэргэдтэй учирч эрдэм номоо арвижуулж явжээ.
Жамъянгарав буддын гүн ухаан, түүх, уран зохиол, шинжлэх ухааны онолын 13 боть гаруй зохиолыг төвд хэл дээр бичиж үлдээсэн байна. Жамъянгаравын туурвисан бүтээл тухайн үедээ гайхагдаж эрдмийн өндөр цол хэргэм хүртэж байсан төдийгүй түүх, утга зохиол, онолын эдгээр өв өнөөдөр ч шинжлэх ухааны үнэ цэнээ огт алдаагүй хэвээрээ байна. Манай улсын орчин цагийн нэр цуутай эрдэмтэн мэргэд тухайлбал мэргэн хамбо С.Гомбожав, алдарт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, академич Ш.Бира, хамбо лам Х.Гаадан, төвдөч Ч.Алтангэрэл, төрийн соёрхолт эрдэмтэн Д.Цэрэнсодном, эрдэмтэн Б.Хүрэлбаатар нар Жамъянгаравын намтар, түүний зохиол бүтээлд шинжлэх ухааны судалгаа хийж оюуны эргэлтэд оруулах талаар чамгүй их зүйл хийжээ. Тэдгээрийн дотроос шинжлэх ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар Жамъянгаравын " Зохист аялгууны үндэс хийгээд тайлбарын ер утгыг сайтар агуулсан Эсэруагийн эгшиг дуун" гэдэг зохиолыг дагнан суурь судалгаа хийж үр дүнгээр нь "Эсэруагийн эгшиг дуун " хэмээх томоохон хэмжээний нэг сэдэвт зохиол бичсэн байна.
Эрдэмтэн Л.Хүрэлбаатар Жамъянгаравыг нэгд, их таван ухаанд нэвтэрсэн, буддын сонгодог боловсролтон, шинжлэх ухааны онол, анагаах ухаан, одон зурхайн мэргэжилтэн, хоёрт "Эсэруагийн эгшиг дуун" -ыг зохиогч төдийгүй яруу найргийн онолын нэрт судлаач, гуравт бүддын шашны зүтгэлтэн төдийгүй ертөнцийн амьдралыг эрхэлж эмэгтэйчүүд, эгэл хүмүүсийг бичиг соёлд сургадаг, иргэний эрдэм боловсрол түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан соён гэгээрүүлэгч гэж тодорхойлсон байдаг.
Хүн зөвхөн амьддаа хэлмэгддэг үү
Чагнаагийн Пүрэвдоржийн “Засгийн газрын мэдээ” сонины дагуул сонинд 1992 онд бичсэн нийтлэл
Арга бачит эхнэрийн архи өнгөнд шунах
Адаг явдалт хааны ардын сэтгэлийг шантлах
Ариун хувраг тойдын цааз сахилгыг цалгардуулах
Аяа энэ гурав шашин төрийг эвдлэх
Сүрэнхорын Жамъянгарав
Эрдэнэ мэргэн бандид ханчин хамбо Жамъянгарав (1861--1917). Энэ хүнийг тэр бүр хүмүүс мэдэхгүй. Бүүр түүр сонссон нь Жамъяншарав гэнэ. Зарим нь яруу найрагч гэнэ. Нөгөө нь онолч гэнэ. Гурав дахь нь лам феодал гэж үзнэ. Харин тэр хүн эрдэм оюуны ертөнцөд "Ханчин хамбо" хэмээн алдаршжээ. Түүний "Зохист аялгууны утгыг сайтар агуулсан Эсэруагийн Дуун эгшиг" зохиолыг академич Ц. Дамдинсүрэн гуай үзээд "Зохист аялгууны толь" хэмээх Энэтхэгийн уламжлалт яруу найргийн онолын тийм нэг тайлбар биш, чухамдаа Дандины зохист аялгууны загварыг авч дагуулан бичсэн тусгай зохиол мэт болсон гэж үнэлсэн байдаг. Үүнийг доктор Л. Хүрэлбаатар лавшруулан Жамъянгаравын эл онолын бүтээл бол Энэтхэгийн зохист аялгууны толь биш, туүний аль нэгэн тайлбар биш, харин дорно дахины уран сайхны онолын сэтгэлгээний сонгодог уламжлалыг түшиглэн гарч ирсэн монголын яруу найргийн онолын бие даасан тусгай бүтээл гэжээ.
Манай зууны 1903-1904 онд ханчин хамбо Жамъянгаравын бичсэн онолын энэхүү тулгуур бүтээлийг төвд, монголын номын мэргэд ихэд үнэлж байжээ. Тухайлбал XIII Далай лам Түвдэнжамц эл бүтээлийг тууривсны учир Жамъянгаравд "Эрдэнэ мэргэн бандид" номын их цол хүртээж эш зарлигийн шар жуух бичиг, эрдэнийн хүндэт дөрвөлжин тамгыг соёрхож өөрийн мутраар гардуулсан гэдэг. Тэр жуух бичиг одоо Архангай аймгийн Жаргалант сум дахь Гэндэнпилжээлэн хийдэд, тамга нь мөн сумын харъяат Д.Гүндсамбуугийнд байгаа. Ханчин хамбо Жамъянгаравыг Энэтхэгийн зохист аялгууны онолч Данди, их зохист аялгууч Калидаса, Төвдийн их хэлмэрч лозава Нанам Иш-дэ нарын монголд тодорсон 18 дахь дүр гэж үздэг байж. Энэ бол өөрийн үе нь түүний эрдэм ажлыг бахдан биширч байсан баримт юм.
Цааш унших

Найлзуур модны мөчрийн дэргэд
Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор ЛХАМСҮРЭНГИЙН ХҮРЭЛБААТАРЫН
"Огторгуйн цагаан гарьд" бүтээлээс авав
Дасгалуун царай машид дэлгэрсний дундаа өнцөгдөн харах мэлмий нь хөдлөөд
Даамай хос мутрын цагаан лянхуан салаагаар бүжиглэн наадагч
Далайгаас гарсан Янжинлхамын дүрс биеийн цаст уулын найлзуур модон
Даяар ертөнц бүхний эгээрлийг хангагч анхилуун үнэрийг тараан түгээнэ
Жамъянгарав
1.ӨГҮҮЛЭХИЙН УЧИР
Эдүгээгээс мянга их илүү жилийн өмнө хөшүүн сэтгэлийг хөвсөлзүүлэн татахаараа соронзон гүр мэт, мунхгийн харанхуйг гэрэлтүүлэн гийгүүлэхээрээ зул мэт, дуун утгын зохист ба эс зохистыг үзүүлэхээрээ толь мэ, үгийг урлах утгыг нээхийн нэгэн их сургаал гаран нь эртний Энэтхэгийн яруу найргийн онолч Бэрээт хэмээх Данди багшийн тааллын шим “Зохист аялгууны толь” хэмээх хэтэрхий мэргэн судар ажгуу. Энэ ном хутагт, Цастан хийгээд Гүүний сүүгээр цэнгэгчийн орон гэх, Энэтхэг, Төвд, Монголын олон мэргэдийн оройн гавалд шүтэгдэхдээ руу үгэнд эс мунхрахын шидэт дохиур, мунхгийн зузаан нойрноос сэрээх хэнгэргийн яруу дун болон дуурьсаж, бадар угалз мэт бачилдсан атгаг муу сэтгэлийн харанхуйд гэгээ нэмж, бадран гийх оюуны зуланд тос нэмсэн ажаам, энэ ном оюуны охь,сэтгэлийн шим болон урсгал түрэх замдаа ариун ганга мөрөн мэт ухааны ганг тайлан, урсгалаараа хүчээ нэмэн нэмсээр, ай савдаа багаж ядан мэлмэрч, их далайд сүр жавхланай цутган орох мэт, дэлхийн мэргэдийн ухааны далайд рашааны шим усаа цаг мөчид ундарга саалгүй юүлсээр авай. Дагуулан хөтлөхийн увдис, даган бишрэхийн сэтгэлээр адистидлэгдсэн энэ их сургаалыг зүрхлэн шинжилж, нягтлан үзэж, ариутган шүүх ухаантан хол хожуу үес, цаст уулсын эрихсийн гадна, хойт хязгаарын ээлжлэх дөрвөн улиралтай монгол газар алтан өнгөөр гялбалзах эрдэнийн алтан ганжирт халхын их хүрээний горлом гортигоос ч зайдуу алсад, алс баруун захын Дэянжалбуу засаг гэх жаахан хошууны Асаатын хүрээ гэх жлгын бяцхан хийдийн зиндаа доогуур лам Жамъянгаравын зохиосон “Эсаруагийн эгшиг дуун” хэмээх яруу найргийн онолын гайхамшигт номы нь цаст төвдийн орноос заларч ирсэн Далай лам Түвдэнжамц сайтар болгоогоод, үүнийг шинжлэх нь байтугай тайлбарлах нь ухаан сорьсон хэрэг байсан, мэргэн багш Дандийн онолыг нягтлан шинжилж зүрхэлсэн, тэрхүү гийсэн ухаанд нь ихэд биширч “Гайхамшигт сайн номлол” хэмээн мэлмийн хур буулган мутрын эрх хайрлаж баталж, “Эрдэнэ мэргэн бандид” гэдэг номын их цолыг шагнан хүртээж, эш зарлигийн шар жуух бичиг, эрдэнийн хүндэт дөрвөлжин тамгыг соёрхжээ.

Эрдэнэ мэргэн ханчин хамбо Жамъянгарын тахай бусад эрдэмтэд зохиолчдын нийтлэлээс
Эрдэнэ мэргэн бандид ханчин хамбо Жамъянгаравын тухай бусад эрдэмтэд зохиолчдын нийтлэлээс
“МОНГОЛЫН СОНГОМОЛ ЯРУУ НАЙРАГ” номоос
Сүрэнхорын Жамьянгарав (1861-1918)
Уул усны магтаал
Урьж дуудаагүй байтал жаргалын төхмийн үхэр сарлаг нүх завсарт нь ассан
Урлаж хийгээгүй байтал эмт ойн цэцэрлэгийн эрхисээр сайтар чимэглэсэн
Улмаар давхарласан нь үгүй атал Сүмбэр уулын цогоор илт өндөр
Урьдаас хийсэн нь үгүй атал аглагийн сайхан энэ газар баясан хурахын цог.
Уснаа үзэгдэгч огторгуйн төвд усан үүрэгт үүлэн хүндрэн хүндрэн хөдлөхүй
Үүлсийн найлзуур гилбэлгээн халуун халуун гэрлийн очсыг машид цацруулж
Зуны их хэнгэргийн дуун нүргэлэн нүргэлэн өндөрт дуурсаад
Зуурхан зуурхан усны үсэрвэр уул тал бүхнийг дэвтээнэ. /94 дэх тал/
“МОНГОЛЫН МОДЕРНИСТ УРАН ЗОХИОЛ” (2006 он) номоос
Ш.БАТТӨР
Урлаг, уран зохиолын аливаа шинэчлэл өмнөх уламжлалгүйгээр оршин тогтнохгүй, илрэн гарахгүй. “Урлагийн сэтгэлгээний өндөр төвшинг байлдан дагуулахыг байнга эрмэлздэг Б.Галсансүхийн хувьд шүлгийн хэл, хэлбэрт шинэчлэл хийх гэсэн оролдлого нь зүй ёсны эрмэлзэл байсан төдийгүй, өөрийн унаган /Монголын/ уламжлалтайгаа ч хүйн холбоотой нь ажиглагддаг. Ерөөс далд утгаар шүлэг бичих, зөвхөн өөрийн сэтгэгдэл, бодгал ертөнцийг дээдлэх үзэл монголын төвд хэлт уран зохиол болон утга зохиолын элит давхаргынханы дунд хүчтэй байсан бөгөөд дорно дахины эрдэм ухааны “Бага таван аймаг” номонд “утгыг нээх ухаан” (Наука об иносказательных выражениях) хэмээх бие даасан ухаан байсан билээ” (1.32:9-10) Цаашлан монголын уран зохиол болон аман зохиолын түүхнээ салхин сарны сэдэвтэй бүтээл цөөнгүй.
Цааш унших