БОЛОВСРОЛЫН УДИРДАХУЙН УХААНЫ ТЭНХИМ
Тус тэнхим БСШУЯ-ны Сайдын шийдвэрээр 2002.03.20–нд байгуулагджээ.
Зах зээлийн нөхцөлд аливаа байгууллага төр засгийн бодлого, хуулийн хүрээнд хөгжлийнхээ зорилго чиглэлийг өөрөө тодорхойлж стратегийн боловсруулалтаа өөрөө хийж зохион байгуулалт хяналт үнэлгээгээр хангаж ажиллах менежементийн чадавхи хуримтлуулах хэрэгтэй болсон гэдгийг дээр нэгэнт өгүүлсэн. Ийм асуудал ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн өмнө нэн чухлаар тавигдсаар байна. Үүний гол шалтгаан нь :
Ерөнхий боловсролын сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, цэцэрлэгийн эрхлэгч нарын (нийтдээ 2000 гаруй хүн бий) менежментийн мэдлэг, ур чадварыг мэргэжлийн хувьд ахиулах
Боловсролыг орон нутагт мэргэжлийн үүднээс удирдах бүх шатны засаг дарга, тэдгээрийн ажлын аппаратын менежментийн чадавхийг дээшлүүлэх хэрэгцээ нэмэгдсэн
Багш боловсролтой иргэд менежментийн ухаанаар мэргэжих, боловсролын зэргээ ахиулах хэрэгцээ өссөн
Боловсролын менежментийн онол, арга зүйг боловсруулах хөтөлбөр, дидактик туршлага хуримтлуулах хэрэгцээ гарсан байна
Боловсролын зах зээл дээрх энэхүү хэрэгцээнд үндэслэн МУБИС 2002 оны 3 дугаар сараас Боловсролын удирдахуйн ухааны тэнхим байгуулан ажиллаж байна. Тус тэнхим ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч зэрэг боловсролын удирдах ажилтанд зориулан Боловсролын менежментээр сертификатын, магистрын, доктор (Ph.D)-ын сургалтыг тасралтгүй хэлбэрээр зохион байгуулдаг.
Боловсролын менежментийн сургалтын шатлал нь:
Сертификатын сургалт -7 хоног, 2 кредит
Магистрын сургалт -1.5-2 жил, 33 кредит
Доктор (Ph.D)-ын сургалт -3 жил, 60 кредит болно.
Тэнхим байгуулагдсанаас хойших хугацаанд өнөөгийн байдлаар Боловсролын удирдах ажилтан, багш нарт зориулсан Боловсролын менежментийн богино хугацааны сургалтанд 1523 хүн оролцуулж сертификат олгожээ.
Магистр, доктор PhD.-ийн ахисан түвшний сургалт бол тус тэнхмийн үйл ажиллагааны үндсэн чиглэл юм. Тэнхим байгуулагдсанаас хойших хугацаанд боловсролын удирдагаар 547 магистр, 8 доктор PhD. төгсгөжээ. 2009/2010 оны хичээлийн жилд Боловсролын удирдлагын магистрантурт 215 хүн сурч байв. Үүнээс өдрөөр 43, эчнээгээр 110, хөнгөлсөн нөхцөлөөр 62 хүн байна. Өмнөх хичээлийн жилд өдрөөр 24, эчнээгээр 98, хөнгөлсөн нөхцөлөөр 29 хүн элссэн ба 105 хүн боловсролын удирдлагын магистрантурыг төгсгөжээ.
Тэдгээр төгсөгчдийн 23 нь өдрөөр, 53 нь эчнээгээр, 29 нь хөнгөлсөн нөхцөлөөр суралцсан байна. Мөн МУБИС Англи улсын Эксетерийн их сургуультай хамтран хэрэгжүүлсэн Outreach төслийн шугамаар суралцсан Хэнтий, Төв аймгийн 27 багш, сургуулийн удирдах ажилтанг магистрын зэргийн хамгаалалтанд оруулах ажлыг хариуцан зохион байгуулж амжилттай гүйцэтгэсэн байна.
Цааш унших
Боловсролын менежментийн Сургалтын хөтөлбөрийн агуулга Хөтөлбөр боловсруулах хэрэгцээ. Зах зээлийн нөхцөлд аливаа байгууллага төр засгийн бодлого, хуулийн хүрээнд хөгжлийнхээ зорилго чиглэлийг өөрөө тодорхойлж стратегийн боловсруулалтаа өөрөө хийж зохион байгуулалт хяналт үнэлгээгээр хангаж ажиллах менежментийн чадавхи хуримтлуулах зайлшгүй хэрэгцээ гардаг. Ийм асуудал манай улсын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн өмнө нэн чухлаар тавигдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, цэцэрлэгийн эрхлэгч нарын (нийтдээ 2000 гаруй хүн бий) менежментийн мэдлэг, ур чадварыг мэргэжлийн хувьд ахиулах үүрэг УБИС-д өгөгдсөн. Хөтөлбөрийн эрхэм зорилго Сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш мэргэжилтэй иргэд, холбогдох төрийн албан хаагч нар менежментийн ухааны мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, боловсролын зэргээ ахиулахад шинжлэх ухаанд үндэслэсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг МУБИС-ийн тэргүүлэх баг Б.Жадамбаа -МУБИС-ийн ректор, Шинжлэх ухааны доктор, профессор, академич Ц.Батсуурь - МУБИС-ийн профессор Ч.Пүрэвдорж - МУБИС- ийн Боловсролын удирдахуйн ухааны тэнхмийн эрхлэгч, Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Содов - Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэдэвсүрэн -МУБИС-ийн Сургалтын албаны дарга, доктор Ч.Байгалмаа -МУБИС-ийн Боловсролын судалгаа арга зүйн тэнхимйн эрхлэгч, доктор Т.Нэмэхжаргал МУБИС-ийн Философийн тэнхмийн эрхлэгч, доктор Ц.Цэвээн - МУБИС-ийн тэнхмийн эрхлэгч, Шинжлэх ухааны доктор, профессор Дэлгэрэнгүй |
Боловсролын удирдлагын (менежемент) магинтрантурын элсэлтийн шалгалтын хөтөлбөрийн агуулга Хөтөлбөрийн эрхэм зорилго. Сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш мэргэжилтэй иргэд, холбогдох төрийн албан хаагч нар менежментийн ухааны мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, боловсролын зэргээ ахиулахад шинжлэх ухаанд үндэслэсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ. Сургалтын үндсэн хэлбэр нь: Өдрийн сургалт Эчнээ сургалт Хөнгөлттэй нөхцөл Экстернат хэлбэр Сургалтын багтаамж. Өдрийн сургалт. Мэргэжлийн суурь хичээл онолын 96 цаг, дадлагын 128 цагийн хичээл хийж 10 кредит, мэргэжлийн сонгон судлах хичээл онолын 64 цаг, дадлагын 128 цагийн хичээл хийж 8 кредит, магистрын дипломын ажил 6 кредит нийт онолын 160 цаг, дадлагын 256 цаг. Эчнээ болон хөнгөлттэй нөхцөл. Танхимын сургалтаар онолын 102 цаг, дадлагын 92 цагийн хичээл хийж бусдыг бие даан сурах замаар кредитээ биелүүлнэ. Эктернат хэлбэр нь тэнхимтэй хийсэн гэрээний дагуу кредитээ цуглуулна Элсүүлэх зарчим Өдөр, эчнээ, экстернат сургалтаар элсэх хүмүүс нийтийн журмаар элсэлтийн шалгалт өгч түүнд заасан хөнгөлөлтийг эдлэх замаар элсэнэ Хөнгөлттэй нөхцлөөр элсэх хүмүүсийг БСШУ-ны сайдын 2002 оны 100 дугаар тушаалд заасны дагуу аймгийн боловсрол соёлын төв шалгаруулан элсүүлнэ. Элсүүлүүлэх хяналтын тоог МУБИС тогтооно. Цугларах хугацаа. Өдөр: IX.16-V.31 танхимд хичээлнэ. Эчнээ, хөнгөлттэй нөхцөл: II.23-V.31 хугацаанд 10 долоо хоног танхимд хичээлнэ. Дэлгэрэнгүй |
Боловсролын удирдлагын (менежемент) докторантурын элсэлтийн шалгалтын хөтөлбөр Нэг. Докторантурын элсэлтийн шалгалтын үндсэн чиглэл Менежментийн функцийг боловсролын салбарт хэрэгжүүлсэн туршлага Менежментийн түвшин үүрэг тэдгээрийн боловсрол дахь хэлбэр Сургууль цэцрлэгийн орчин Байгууллагын орчны шинжилгээ ТОдорхой нөхцөлд асуудал шийдэх арга хэлбэр Стратегийн менежментийн хэрэгжүүлэх Стратегийн төлөвлөлт хийх үндсэн арга Байгууллагын зохион байгуулалтын хэлбэрүүд Хяналт үнэлгээ мониторинг Хүний нөөцийн менежемент Үр дүнтэй коммуникаци Бүлэг бүлгийн динамик Шинэчлэлийн менежмент Багшийн ёс зүй нийгмийн хариуцлага Сургуулийн хөгжил бодлого Боловсролын шинэчлэлийн мөн чанар Боловсролын хөгжлийн нийтлэг тулгуур асуудал Монгол улсын боловсролын хөгжлийн асуудал Боловсролын тогтолцооны хөгжил Сургалтын технологийн шинэчлэл Багшийн хөгжил түүний хэрэгжилтийн байдал Боловсролын удирдлага түүнийг боловсронгуй болгох нь Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого түүний хэрэгжилт Сургууль цэцэрлэгийн удирдлагын өнөөгийн байдал өгөх үнэлгээ Дэлгэрэнгүй |
Магистрын дипломын ажлын талаарх мэдээлэл Магистрын сургалт, магистрын ажлын талаар ойлголт өгөх үүднээс магистрын сургалтын ерөнхий зарчим, магистрын ажил бичих талаар зарим мэдээлэл өгч байна. Магистрын сургалтыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын баталсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлахад нийтлэг журам”, ”Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг баримтлан явуулна. Магистрын боловсролын агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм -хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэмшинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж соёл төлөвшүүлэхэд чиглэдэг Магистрын сургалт 30 багц цагаас доошгүй байдаг. Магистрын сургалтын агуулга судалгааны аргазүй, англи хэл, мэргэжлийн болон мэргэших хичээл, магистрын ажил гэсэн бүтэцтэй бөгөөд магистрын ажил 6 багц цагийн багтаамжтай байна. Магистрын ажлыг мэргэжлийн тэнхим, профессорын баг мэт тусгай зөвшөөрөл авсан сургуулийн академик нэгж дээр мэргэжлийн профессор багшийн удирдлагаар хийж гүйцэтгэдэг Магистрын судалгааны ажлын эцсийн үр дүн түүний сэдвийг хэрхэн сонгосноос багагүй шалтгаалдаг. Сэдэв хийгээд судалгааны хүрээг тогтоох, зорилго зорилтуудыг тодорхойлоход удирдагчтайгаа зөвлөх хэрэгтэй. Магистрын нийт судлах хичээлийн 2/3 –ыг үзсэний дараа магистрын ажлын сэдэв, судалгаа хийх төлөвлөгөөг батлуулдаг журамтай. Магистрын ажлыг боловсролын судалгааны тодорхой аргаар гүйцэтгэх бөгөөд судалгаанаас ямар нэг хэмжээний шинэ үр дүн гарсан байх ёстой гэж үздэг Дэлгэрэнгүй |