.Доктор (PhD.), дэд профессор Баасанжавын Өлзийхуягийн “Боловсрол судлал mүүний үндсэн агуулга” номонд бичсэн өмнөтгөл Үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хүн бүрийн хувь оролцоог өсгөх хэрэгтэй. Энэ бол орчин цагийн аль ч улс орны хөгжлийн гарц юм. Тийнхүү иргэн бүрийхээ хувь оролцоог нэмэгдүүлэх гол арга зам болбоос боловсрол, мэргэжил олох боломжийг нь бүрдүүлж өгөх явдал гэдэг хэнд ч ойлгомжтой зүйл болжээ. Эндээс боловсролын чанар, үр ашиг, хүртээмжийг зохистойгоор хэрхэн нэмэгдүүлэх вэ? гэсэн судалгааны асуулт хар аяндаа тавигддаг байна. Доктор Б.Өлзийхуяг ч асуудлыг тэр өнцгөөс харж, уншигч танаа өргөн барьж буй эл номоо тууривжээ. Б.Өлзийхуягийн унаган мэргэжил нь физикийн ухаан боловч эрдэм судлалын ажлаа боловсролын талбарт гүйцэтгэн, хүчээ үзэж яваа залуу эрдэмтэн юм. Тийнхүү хос морьтой явахын давуу тал их. Байгаль, техникийн ухааны арга хандлагыг нийгмийн салбарт хөрвүүлэн хэрэглэж, хүрэх газрын барааг ойртуулж өгнө. Цааш унших |
.Соёлын коллежийн багш Боловсролын удирдлагын магистр Ё.Нандинцэцэг
“Ерөнхий боловсролын сургуулийн хүний нөөцийн менежмент” - Улаанбаатар 2010 Редакторын үг Залуу судлаач Ёндонгийн Нандинцэцэг Ерөнхий боловсролын сургуулийн хүний нөөцийн асуудлаар судалгааны материал цуглуулан түүнийгээ гарын авлага болгон эмхэтгэж уншигчидаа өргөн барьж байна. Байгууллагад хүний эзлэх байр суурь түүний хүний нөөцийн менежментээр тодорхойлогдоно. Байгууллага өөртөө хэрэгтэй хүмүүсээ олох, байршуулах, хадгалах, хөгжүүлэх цогцолбор асуудал хүний нөөц гэдэг ерөнхий агуулгад хамаардаг. Хүний нөөцөө бэхжүүлж нэмэгдүүлснээр байгууллагын хөгжлийн уг сурвалж бүрддэг. Эл учраас орчин үеийн нийгмийн гол зорилго хүний нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэ нь хөгжлийн явцад зөвхөн эдийн засгийн өсөлт төдийгүй хүний хүчин зүйл гол үүрэг гүйцэтгэх болсонтой холбоотой. Энэ утгаараа Ё.Нандинцэцэгийн эл бүтээл ач холбогдолтой юм. Цааш унших |
.МУБИС-ийн философийн тэнхмийн эрхлэгч, Философийн ухааны доктор (PhD.)Тайсаагийн Нэмэхжаргал
“ДИАЛОГИЙН ФИЛОСОФИ УТГА БА БОЛОВСРОЛ” Эрдэм шинжилгээний ажлын удирдагч: Доктор./Ph.D/, профессор Г. Лодой Доктор./Sc.D/, профессор Ч.Пүрэвдорж УЛААНБААТАР 2007 Удиртгал Сэдвийн тулгамдсан байдал: Өнөө үед боловсролын философи асуудлаар нийтлэгдэн буй бүтээлүүдийн дийлэнх олонхид боловсролын салбарт үндсэн өөрчлөлт хийх тухай асуудал зонхилж байгаа билээ. Энэхүү “өөрчлөлт“ чухам юугаар нөхцөлдөж байгаа, юуг чухам өөрчлөх зэрэг асуудлаар судлаач, эрдэмтдийн эргэцүүллүүдээс өөрийн судалсан хэмжээнд авч үзвээс нэгэн нийтлэг зүйл ажиглагдаж байна. Энэ бол боловсролын салбар дахь хямралын тухай асуудал бөгөөд харин энэхүү хямралын учир шалтгааныг хэрхэн тайлбарлаж байгааг авч үзвэл, даруй хоёр хандлагыг ялган үзэж болохоор юм. Цааш унших |
Эрдэмтэн шавь нарын бүтээлд өгсөн зарим үнэлгээ
Горилогч Очирын Журамтын “Хятадын боловсролын аж үйлсжүүлэлтийн судалгаа” диссертацийн ажилд өгсөн шүүмж Дэд доктор О.Журамтын Шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээл удиртгал хэсэг, долоон бүлэг, 21 зүйл, дүгнэлт, ном зүйгээс бүрдсэн байна. Удиртгал хэсэгт судалгааны ажлын үндэслэл, судлагдсан байдал, судалгааны зорилго, онолын болон практик ач холбогдол, судалгааны зарчим хийгээд арга зүйн талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Уг диссертацийн ажлын үндсэн хэсэгт боловсролын аж үйлсжилтийн мөн чанар, аж үйлсжилтийн харьцуулсан судалгаа, хятадын боловсролын аж үйлсжүүлэлтийн онцлог, түүний нийгмийн ухаан хийгээд боловсрол судлалтай холбогдох байдал, хятадын боловсролын үйлсжилтийн асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх арга зам, боловсролын аж үйлсийг хөгжүүлэх нэгэн хувилбар зэрэг өргөн хүрээний асуудлыг хамруулан авч үзжээ. Ийнхүү горилогч О.Журамтын хийсэн судалгааны ажлын ерөнхий бүтцээс харахад эдийн засгийнхаа хөгжлөөр олон улсын хэмжээнд тэргүүлэх хэмжээнд хүрч ард түмний аж амьдрал чинээлэг дундач хэмжээнд хэдийнэ хүрсэн хятад улсын нийгмийн салбар түүний дотор боловсролын хүрээнд тулгамдаад байгаа томоохон асуудлыг ихээхэн өргөн хүрээгээр судалсан нь харагдаж байна. Өндөр хурдацтай хөгжиж байгаа эдийн засаг, түүнийг бүтээн буй болгоч гол хүчин зүйл болсон хүний хөгжлийг урьд байснаас өөрөөр авч үзэх зайлшгүй хэрэгцээнээс урган гарсан боловсролыг аж үйлсжүүлэх гэсэн томъёоллоор илэрхийлж байгаа энэхүү үзэл санаа, онол, философийн цаана боловсролын хөгжлийн динамик супер тогтолцооны онол баримтлал, боловсролын прагматчлал (үүнийг манай зарим эрдэмтэн үүнийг аж онол гэж монголчилсон байдаг), боловсролын эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах зах зээлийн зүй тогтол оршиж байгаа нь горилогчийн судалгаанаас тодорхой харагдаж байна. Цааш унших |
.МУБИС-ийн Боловсролын судалгаа арга зүйн тэнхмийн эрхлэгч Боловсрол судлалын доктор (PhD.) Чүлтэмийн Байгалмаа
Чүлтэмийн Байгалмаа диссертацийн ажил гүйцэтгэсэн тодорхойлолт 2009.03.19 Докторант Ч.Байгалмаа МУБИС-д багш боловсрол олсон бөгөөд дээд, дунд сургууль, хүүхдийн цэцэрлэгт нийтдээ хорь гаруй жил ажиллаж буй сайн багш, сайн менежерүүдийн нэг юм. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 1989 оноос багш, аргазүйч, эрхлэгчээр тасралтгүй 15 жил, МУБИС-д 2004 оноос 6 дахь жилдээ багшилж, багш боловсрол түүний хөгжлийн асуудлаар зохих туршлага хуримтлуулсан байна. Горилогч Ч.Байгалмаа тус их сургуулийн докторантурт суралцаж 60 кредит цагийн багтаамж бүхий сургалтын хөтөлбөрийг бүрэн биелүүлж “Мэргэжлийн практик үйл ажиллагаандаа тулгуурлан багшийн хөгжих явцыг судалсан нь” сэдвээр диссертацийн ажил гүйцэтгэн Эрдмийн зэрэг хамгаалуулах мэргэшсэн зөвлөлд хэлэлцүүлэхээр бэлэн болгоод байна. Цааш унших |
Технологийн коллежийн захирал Боловсрол судлалын доктор (PhD.) Дэлэгдоржийн Ганхуяг
Дэлэгдоржийн Ганхуягийн диссертацийн ажил “МЭРГЭЖЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТАД ЗОРИУЛСАН ЭЛЕКТРОН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БҮТЭЭХ АРГА ЗҮЙН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛЖ ТУРШСАН ҮР ДҮН” Үндэслэл Олон улсын боловсролын хандлага нь Монгол улсын боловсролын шинэ зууны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйл болсоор байна. Тухайлбал: XX зууны сүүлийн хагаст боловсролын хүртээмж улам бүр нэмэгдэж бүх нийтийг хамарсан олон улсын шинжтэй болсон; Боловсрол улам бүр ардчилсан шинжтэй, нээлттэй болж байгаа; Боловсролын хүмүүний амьдралд хэрэгтэй байх чанар улам өсөж, улмаар мэргэжлийн боловсролын үүрэг, ач холбогдол нэмэгдэж байна. Ийм учраас манай орны хувьд боловсрол, түүний дотроос мэргэжлийн боловсролын хөгжилд гарч байгаа өөрчлөлтийг үнэлж, судлах үр дүнг амьдралд нэвтрүүлэх явдал чухлаар тавигдаж байна. Нөгөө талаас манай улсын эдийн засагт хөрөнгө оруулалт өсөж, бүтцийн томоохон өөрчлөлт гарч байгаатай холбогдон мэргэжилтэй ажилчин бэлтгэх асуудалд шинээр хандах бодлогын шинэ нөхцөл тавагдаж байна. Мөн мэдээлэл харилцааны технологийн үсрэнгүй хөгжлийн ололтыг цаг алдалгүй сургалтанд хэрэгжүүлж боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх явдал аль ч улсын боловсролын салбарт тавигдаж буй нэг гол тулгамдсан асуудал болж байгаа билээ. Цааш унших |
.Зайн сургалтын төвийн мэргэжилтэн Боловсролын удирдлагын доктор (PhD.) РААШИЙН НАМЖИЛДАГВА “АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫГ МЕНЕЖМЕНТИЙН ҮҮДНЭЭС ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖ, СУДАЛГАА, ҮР ДҮН” (Хөдөө орон нутгийн англи хэлний суурь боловсролын жишээн дээр) Мэргэжил: F- 149900 боловсролын удирдлага Боловсролын удирдлагаар доктор / Ph.D / -ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл Улаанбаатар хот 2009 он Цааш унших |
.Жигмэдсэнгийн Цэвээндорж
Монгол Улсын боловсролын тогтолцоог санхүүгийн удирдлага /менежмент/- аар дэмжих зарим асуудал Индекс: F144200 Боловсрол судлалаар Философийн доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертаци Цааш унших |