Ч.Пүрэвдорж
|
Г.Л.Багиев, Ч.Пүрэвдорж
Цахилгаан эрчим хүчний чанар Улаанбаатар хот 1985 Цахилгаан эрчим хүчний чанар, түүний уг сурвалж Улс ардын аж ахуйд цоо шинэ төрлийн материал, технологийн процесс, эрчим хүчний үүсгэгч болон түүнийг хувиргах, хуваарилах шинэ арга ажиллагаа, өндөр параметр бүхий эрчим хүчний шинэ хэрэглэгчдийг өргөн ашигладаг болсноор орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшил тодорхойлогдож байна.Түүнчлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа механикжиж, автоматчилагдахын хэрээр улс ардын аж ахуй, амьдралд эрчим хүч, түүний дотроос цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдсэн нь төрөл бүрийн эрчим хүчний чанар, эрчим хүч хангамжийн найдвартай,ажиллагаанд тавих шаардлагыг онцгой өндөр болгохыг шаардаж байна. Цахилгаан эрчим хүчний чанараас үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний тоо, чанар, улс ардын аж ахуйн салбаруудад ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмж, хот суурин газар болон цахилгаанжсан хөдөө нутагт оршин суугаа хөдөлмөрчдийн ахуй амьдрал ихээхэн хамаардаг болохыг ЗХУ болон бусад оронд явуулж байгаа шинжилгээ, туршилтын үр дүн тодорхой харуулж байна. Цахилгаан эрчим хүчний чанар техникийн, эдийн засгийн зохион байгуулалтын, удирдлагын, экологийн зэрэг олон асуудлыг хамардаг. Эдгээрээс одоо нэлээд судлагдсан нь техникийн асуудал юм. ТЮЮний хөгжилтөнд Я.Д.Бархан, Б.А.Веников, И.В.Жежезко, Б.А.Константинов, М.С.Либкинд, И.М.Маркович, Н.С.Маркушевич, Н.А.Мельников, А.А.Тайц, А.А.Федоров зэрэг ЗХУ-ын нэрт эрдэмтэд чухал хувь нэмэр оруулсан юм. Цахилгаан эрчим хүчний чанарын эдийн засаг- зохион байгуулалтын ба удирдлагын асуудал нь зөвлөлтийн эрдэмтэн А.Г.Аганбегян, В.В.Новожилов, Л.В.Канторович, В.С.Немчинов, Г.С.Хачатуров, Л.М.Честов нарын суурь судалгаа шинжилгээн дээр тулгуурлан хөгжсөн билээ. Сүүлийн үед эрчим хүчний чанарын удирдлагын механизмыг шинжлэн судлах шинэ чиглэл бий боллоо.Судалгааны ийнхүү шинэ чиглэлийн үндсийг тавихад В.Г.Авакумов, Г.Л.Багиев, И.В.Жежеленко, Р.Е.Лищинер, В.В.Махайлов, В.Р.Окороков, А.Н.Шишов нарын бүтээл чухал үүрэг гүйцэтгэж байна. Цахилгаан эрчим хүчний чанарын шинжилгээ судалгаа нь академик Л.А.Мелентьевийн үндэслэн цаашид Ю.П.Руденко, А.А.Макаров, В.Р.Окороков, П.П.Долгов нарын гүнзгийрүүлэн хөгжүүлсэн систем шинжилгээний арга, зарчимд тулгуурлан эргономик квалиметр, техник, эдийн засаг, чанарын удирдлагын асуудлуудыг харилцан уялдуулж байдаг юм. ЗХУ болон бусад оронд тавиад оны сүүлчээс эхлэн цахилгаан эрчим хүчний чанарын асуудалд онцгой анхаарал тавих болсон нь юуны өмнө чанар муутай эрчим хүч хэрэглэснээр гарах хохирол их байгаатай шууд холбоотой. ЗХУ-ын хэд хэдэн үйлдвэрийн газарт цахилгаан эрчим хүчний чанарыг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр жилийн эдийн засгийн үр ашиг нь хөлөг онгоцны гурван заводад 80 мянган рубль, Рижийн цахилгаан машины заводад 246 мянган рубль, Куйбышевийн нефть- химийн заводад 8 мянган рубль, Ташкентын нэхмэлийн үйлдвэрүүдэд 300 мянган рубль болжээ. Манай орны төвийн эрчим хүчний системийн гүйдлийн давтамж 49.67-50.27 Гц хүртэл өөрчлөгдөн, зарим үйлдвэрийн дотоод дахь хүчдэлийн хазайлт хасах 2.3-7.2% байгаа нь цахилгаан эрчим хүчний чанар нэлээд доогуур үзүүлэлттэй байдгийг харуулж байна. Ийм нөхцөлд үйлдвэрийн хэрэглэж байгаа эрчим хүчний чанарыг дээшлүүлэх иж бүрэн арга хэмжээг эрчим хүч хэрэглэгч, түгээгч байгууллагууд хамтран авч хэрэгжүүлбэл тодорхой үр дүнд хүрч болох юм. Жишээлбэл, Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад жилд 150 мянга хүртэл төгрөг, Шаазангийн үйлдвэрт 60 мянга хүртэл төгрөгийн үр ашиг гарах бололцоотой нь туршилт шинжилгээний явцаас харагдлаа. |
Ч.ПҮРЭВДОРЖ
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАРЧИМ УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ГАЗАР Улаанбаатар 1989 ӨМНӨХ ҮГ МАХН-ын ХIХ их хурлаас аж үйлдвэрийн гол гол салбарт бүтээгдэхүүнийг чанарыг сайжруулж, соцмалист орнуудын ижил төстэй үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний төвшинд ойртуулах зорилт дэвшүүлэн тавьсан билээ. Намаас дэвшүүлж байгаа энэ өндөр зорилтыг хэрэгжүүлэн биелүүүлэхэд түлш, эрчим хүчний чанарыг сайжруулах үр ашгийг нь дээшлүүлэх явдал чухал ач холбогдолтой юм. Цахилгаан эрчим хүч бол улс ардын аж ахуй, хүн амын тодорхой хэрэгцээг өргөн хүрээтэй хангадаг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний хэрэглээ нь үйлдвэрлэлтэйгээ зэрэг явагддаг учраас түүний чанар муутай хэсгийг бусад төрлийн бүтээгдэхүүний адил тухай бүр гологдол болгон хэрэглээнээс хасан бололцоогүй билээ. Цахилгаан эрчим хүчийг ахуй амьдралаас эхлээд үйлдвэр завод хүртэл хамгийн өргөн хүрээнд ашигладаг учраас түүний чанар муудсанаар ганц нэгхэн айл өрх, үйлдвэр объетын үйл ажилгаанд нөлөөлөөд зогсохгүй бүхэл хот, аймаг, районы хэмжээгээр муу үр дагавар үзүүлнэ. Цааш унших |
Õ.Ñ¿õáààòàð, ×.Ï¿ðýâäîðæ
Öàõèëãààí òåõíèêèéí îíîë /Ãóðâàí ôàçûí õýëõýý, Öàõèëãààí õýëõýýíèé øèëæèëòèéí ïðîöåññ/ Óëààíáààòàð õîò 1986 îí ªìíºõ ¿ã Öàõèëãààí òåõíèêèéí îíîëûí ¿íäýñ áîë òåõíèêèéí äýýä ñóðãóóëüä ¿çäýã ¿íäñýí õè÷ýýë¿¿äèéí íýã áºãººä ò¿¿íä ìýðãýø¿¿ëýõ õè÷ýýë¿¿ä òóëãóóðëàäàã çàð÷èìòàé. Öàõèëãààí òåõíèêèéí îíîëûí ¿íäñèéã ìýðãýæëèéí àíãèä ãóðâàí ñåìåñòð ¿çäýã áºãººä èíæåíåðèéí ìýðãýæëèéí á¿õ àíãèä “Åðºíõèé öàõèëãààí òåõíèê”-èéí õè÷ýýëä áàãòààí íýëýýä äýëãýðýíã¿é ñóäàëäàã. Öàõèëãààí òåõíèêèéí îíîë, åðºíõèé öàõèëãààí òåõíèê õè÷ýýë¿¿äèéã 2-3 äóãààð êóðñò ¿çäýã áîëîõîîð òºðºëõ õýë äýýð áè÷èãäñýí ãàðûí àâëàãà áîëîõ ñóðàëöàõ ìàòåðèàë áàéõ íü îíîëûí òóëãóóð õè÷ýýëèéã îþóòíóóä ñàéí ýçýìøèõ îéëãîõîä òóñ äºõºì áîëîõ þì. Öàõèëãààí òåõíèêèéí îíîëûí ñóðàõ áè÷èã íü õýä õýäýí áîòü íîì ó÷ðààñ ò¿¿íèéã á¿õýëä íü ìîíãîë õýë äýýð õýâëýí ãàðãàõàä áàãàã¿é õ¿÷ õºðºí㺠çàðöóóëàõ òóë ëàâøðóóëàí òàéëáàðëàõ, îéëãîæ ýçýìøèõýä îéð äºò áàéäëààð òºâºãòýé çàðèì á¿ëýã, õýñã¿¿äèéã ò¿¿âýðëýí àâ÷ ãàðûí àâëàãà áîëãîõ íü ç¿éòýé ãýæ ¿çýýä ýíýõ¿¿ ëåêöèéí êîíñïåêòèéã çºâëºëòèéí äýýä ñóðãóóëüä ¿çäýã ãîë ãîë ñóðàõ áè÷ãèéã ¿íäýñëýí áè÷ñýí áà ýíý óäààä õî¸ð ãîë òºâºãòýé á¿ëãèéã ñîíãîí àâ÷ áýëòãýâ. Öààøèä ÷ áèä èéì áàéäëààð öàõèëãààí òåõíèêèéí îíîëûí ãîë á¿òýýë¿¿äèéã ñîíãîæ ãàðûí àâëàãà áýëòãýõ þì. Ýíý ëåêöèéí êîíñïåêòèéã ìýðýãæëèéí àíãèéí îþóòíóóä òºäèéã¿é èíæåíåðèéí ìýðãýæëýýð ñóðàëöàæ áàéãàà íèéò îþóòàí åðºíõèé öàõèëãààí òåõíèêèéí õè÷ýýëýýð ¿çñýí ìýäëýãýý áýõæ¿¿ëýõ, ã¿íçãèéð¿¿ëýõ çîðèëãîîð àøèãëàæ áîëíî. Цааш унших |
“Монгол улсад цахилгааны инженер бэлтгэсэн хагас зуун жил” (2010 ) номд Чагнаанийн Пүрэвдоржийн бичсэн “Дурсамж, танилцуулга”
Нэг. Хувийн дурсамж. Намайг цахилгаан энергетикийн салбарт сурч, багшилж байсан талаарх дурсамжаа бичиж өгөөрэй гэж хүссэн юм. Би чухамдаа өөрийн тухай юугаа ч тэгтлээ дурсан бичих билээ. Харин сайн нөхөд, сайн багш нарынхаа талаар бичих зүйл багагүй юм. Миний бие саяхан гаргасан “Багшлахуйн менежмент” номынхоо өмнөтгөл үгэнд дор дурдсан зүйлийг дурсан бичжээ. “Хорьдугаар зууны сүүлийн хагаст аж төрж буй Монгол нүүдэлчдийн нэг адил миний бие эцэг эхийн гар дээр сургууль хүртэлх насаа өнгөрөөж, ардын сургуулийн алтан босгыг 9 настайдаа алхсан чигээр явж, дараа дараагийн сургууль дамжааг дүүргэн инженер болсон хүн. Гэтэл төөрөг заяа минь инженерийн биш, багшийн албанд зүтгүүлж орхив. Юу гэвэл, энергетикийн мэргэжлээр сурч байтал 3 дугаар ангиас “Цахилгаан дамжлага, түүний автомат удирдлага” гэсэн шинэ хичээл орж, түүнийг Зөвлөлтийн мэргэжилтэн, техникийн ухааны дэд эрдэмтэн , доцент Ю.М.Голоднов гэдэг багш заасан юм. Эрдмийн зэрэг, цолтой багшаар анх удаа хичээл заалгаж үзэх нь тэр. Хожим мэдэхнээ, тэр үед ЮНЕСКО манай МУИС-ийн техникийн салбарыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байжээ. Тэр бол чухамдаа, миний ажил амьдралыг эргүүлж орхисон зүйл байлаа. Цааш унших |
Энергетик бол улс орны оршин тогтох үндэс мөн Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Пүрэвдорж Хүн амын төрөл бүрийн хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаа орчин цагийн аль ч улс орны хувьд энергетикийн цогцолбор аж ахуй бүрэлдэн тогтож тэр нь тухайн улсын хөгжил дэвшил түүгээр ч зогсохгүй оршин тогтохын үндэс суурь болжээ. Хүн төрөлхтөний үүсэл хөгжлийн эхэн үеийн эрчим хүчний хэрэгцээг зөвхөн хүний биеийн хүчээр тухайлбал өргөх, зөөх, үүрэх, чирэх, зүтгэх төдийгээр хангаж байв. Дараа нь гал гаргаж авснаар мод, өвслөг ургамал шатааж түүний дулааны илчээр хоол хүнсээ шарж чанах зэргээр болгож, агуй оромжоо дулаацуулах мэтээр ашиглаж байгаад зэрлэг мал адгуусыг уналага эдэлгээнд сургаж тэдгээрийн хүчээр эрчим хүчнийхээ нэмэгдэл хэрэгцээг хангах болсон байна. Хүний аж амьдралын бүх үе шатанд нарны элч, гэрэл, салхины үлээх хүч, усны урсах эрч, далайн таталт, түлхэлт мэтийн байгалын эрчим хүчний нөөцийг ямагт ашигласаар ирсэн бөгөөд цаашдаа ч эдгээрийг улам илүү сайн ашиглахыг эрмэлзэн оролдсоор байх болно. Ийм төрлийн эрчим хүчний нөөц шавхагдашгүй шинж чанартай, дахин дахин ашиглах бололцоотой тул шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, хэрэглээний хүрээнд сэргээгдэх эрчим хүч гэж нэрлэж заншжээ. Сэргээгдэх эрчим хүч ашиглахад өртөг зардал багатай, байгаль орчинг бохирдуулдаг элдэв муу хаягдал үндсэндээ байхгүй, асар их хүчин чадалтай усан цахилгаан станц мэтийг эс тооцвол байгальд учруулах сөрөг нөлөө харьцангуй бага байдаг. Эрчим хүчний хэрэгцээ, түүний хангалтын хэмжээ хүн, малын хүчийг ашиглах төдий ахуйн түвшинд байхад түүний нийгмийн амьралд гүйцэтгэх үүрэг өчүүхэн бага, хүний үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээгүй байлаа. Цааш унших |