Монголын радиод өгсөн ярилцлага. Доор дарж сонсоно уу.
|
Монголын Үндэсний радиогийн "Найраг хөгжөөх цаг"-т Нацагдоржийн шагналт яруу найрагт Данзангийн Нямаагийн бүтээсэн Чагнаагийн Пүрэвдоржийн "Сэтгэлийн Солонго" номын тухай нэвтрүүлэг (2010 оны 7 сарын 14)
|
ЧАГНААГИЙН ПҮРЭВДОРЖ
Сэтгэлийн солонго
Эрдэнэ мэргэн бандид, Ханчин хамбо Сүрэнхорын Жамъянгаравын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан
Яруу найргийн түүвэр - 2010
Өмнөтгөл
Яруу найргийн хоёрдахь номоо уншигч түмнээ өргөн барьсандаа сэтгэл дүүрэн байна. Намайг яруу найргийн түүвэр гаргахаар зэхэж буй гэсэн сураг сонссон мэргэжлийн зарим хүн цочирдож, хөх инээд нь хүрсэн байж ч болох. Үүнийг буруутгах үндэс бага юм. Юу гэвэл, шинжлэх ухааны тэс өөр салбарт ажилладаг, бага залууд сонирхож явсан яруу найргийг бараг орхисон, тэгээд ч нас ахисан, ерийн нэгэн багш. За яахав, тийм байж ч болох. Харин тэр мэтийг үл өгүүлэн уг номд орсон нэгэн шүлгийг иш татваас;
“... Яах вэ бас
Огт зүгээр ч үгүй юм аа.
Яруу найргийг ухаарлаа.” гэж буй
Энэ бол яруу найргийн талаар олон жил өөр бодолтой явсаар саяхнаас түүнийг шинээр төсөөлж эхэллээ гэсэн санаа юм. Энд аль нь зөв, аль нь чухал вэ гэхээс илүү тэрхүү шинэ төсөөлөл гэгч юу болох нь сонирхол татаж магадгүй тул үүнд холбогдуулан цөөн санаа хэлье гэж бодов.
Яруу найраг, гүн ухаан тэргүүтэн хүмүүний оюун сэтгэлгээний дээд эрэмбэд хамаардаг, бурхан тэнгэрээс үүдэлтэй нандин эд гэдэг хэн бүхний мэдэх энгийн зүйл бүлгээ. Тэгэхдээ яруу найраг мэдрэхүй, сэтгэхүй, хэлбэршихүйн төгс цогц байх магадлал буй. Үүнийг мэдрэх, сэтгэх, дизайнчлах ч гэж эдүгэчлэн хэлж бас болмоор. Харин энд өгүүлэн буй “төгс” хэмээгдэх тухайд бол хүмүүний бүтээлээс илүү байгалынхад хамаарал ихтэй байж ч болзошгүй. Үлгэр, оньсого, тууль, ерөөл, магтаал гэхчилэн шүлэглэсэн зохиол хэлбэр хэмжээгээрээ олон янз, агуулгаараа сайн муу, сайхан муухай, бодит, хийсвэр гэх зэргээр арвин баялаг юм.
Цааш унших

Чагнаагийн Пүрэвдорж “Хайрын тэнгэр” (1990 он) номоос
Ерөөл
Саруулыг чинь сэтгэлтэйгээ зүйрлэдэг тэнгэр минь
Сайханы чинь ижийтэйгээ дүйдэг шүтээн михь
Үүр өндгөө орхисон шувууд гүнд чин жиргэж
Өглөөний гэрэлт нэр цээлд чинь умбана
Нэлэнхий цэнхэр өнгий чинь үзээд хүн бид
Нэг ёсондоо өнөө үеэ хар явна
Нэрлэж ч чадаагүй өндөрт чинь гарахын тулд
Нисгэж байна дуусашгүй хүслээ
Хөрст газар хүн малтайгаа гал утаа болж
Хөх тэнгэрийг хөшиглөн нарыг хаасан нь цөөдөөгүй ээ
Ариун сүү шимж ээжийн энгэрээс ургасан ч
Араатан болж хүн ижлээ хэмлэсэн нь багадаагүй ээ
Харших илд болж хэрүүлийн долгион агаарт зөрөлдөн
Хаа сайгүй тамын ёроол мэт газрын өрх онгойвол
Халуун солир болж наран дээр бид унана
Хамаг олон минь ээ үүнийг л анхаарна уу
Хэмнэл горимоо нэг л алдвал нарны есөн гариг
Хэлхээ нь тасарсан эрих шиг тэнгэрийн зайд алдарна...