ЧАГНААГИЙН ПҮРЭВДОРЖ
“БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТ”
1995 он
Их сургууль, дээд сургууль, коллежийн оюутан, магистрант, аливаа байгууллагын удирдах ажилтан, менежерүүдэд зориулсан сурах бичиг
Өмнөтгөл
Менежмент гэдэг хэллэг бидний өдөр тутмын амьдралд орж ирсээр удаагүй байна. Менежментийн тухай асуудал манай улсын хувьд үг хэллэг солих төдий зүйл биш ажээ. Менежмент бол ардчилсан нээлттэй нийгэм, зах зээлийн чөлөөт тогтолцоо бүхий орчинд байгууллага, хүмүүсийг удирддаг нэгэн зүйл арга хандлага юм. Манай улсын нийгэм эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөж тэрхүү шинэ тогтолцоонд нийцсэн удирдлагын арга хандлагыг бий болгох зорилт аяндаа тавигджээ. Менежментийн арга хандлагыг хэрэглэх нь урьд хожид ярьсаар ирсэн удирдлагын арга барилыг сайжруулах төдий өнгөц зүйл хараахан биш бөгөөд нэгийг нөгөөгөөр сольсон мөн чанарын гүнзгий өөрчлөлт юм. Эл учраас түүнд суралцах бас түүгээр мэргэших хэрэгцээ бий болж байна.
Хүний үйл ажиллагааны хүрээ, мэдлэгийн салбар болсон менежментийн ухаан барууны орнуудад өнгөрсөн зууны эхээр үүсэж өнөөг хүртэл онол сэтгэхүйн асар их туршлагыг хуримтлуулсан байна. Миний бие энэхүү далай мэт мэдлэгийн арвин сангаас залуучууд болон ер хүсэж сонирхсон хэн бүхэнд зориулан "Байгууллагын менежмент" хэмээх эл бүтээлийг гаргаж урьд нь монгол дээр гарсан ном хэвлэлийн мэдээллийн багтаамжийг нэмэгдүүлэхийг чармайсан болно. Зохиогч менежментийн сонгодог хийгээд орчин цагийн онол, хандлагаас түүвэрлэн авч, дидактикийн боловсруулалт хийж, хялбаршуулан суралцагчийн бие даан сурах үндэс суурийг тавих, чиглүүлэхийг хичээсэн бүлгээ. Тэгэхдээ менежментийн ухааны суурь болсон кибернетикийн зарчим, тогтолцооны онолыг түлхүү оруулж, хүний нөөцийн менежмент ялангуяа суралцагч байгууллага, хүмүүнлэгийн хөрөнгө оруулалтын талаар шинэ санаа гаргахыг зорьсон нь мэдрэгдэх болов уу.
Байгууллагыг чадварлаг удирдахгүйгээр хувийн болоод нийтийн үйлсэд амжилт олохгүй нь ойлгомжтой. Энэ тухай менежментийн онолч Жеймс Гибсон бичихдээ америкийг ийм хэмжээний бүтээмжид хүргэсний учир шалтгаан нь америкчууд германчуудаас илүү ухаантайдаа бус, бразилчуудаас илүү ажилсагдаа ч бус харин тэдний менежментийн ухаалаг туршлага, арга ажиллагаанд байгаа юм гэжээ. Орчин цагийн эрчимтэй өөрчлөлтийг хүлээн авахуйц үзэл баримтлал бүхий хошуучлагч, менежерүүд ажил хэрэгч байгууллага бүрт эрэлт ихтэй байна. Байгууллагын орчин нэн түргэн өөрчлөгдөж хэрхэх вэ гэсэн асуулт цаг ямагт тулгарах болжээ. Өнгөрсөн үеэс уламжилсан бүтэц, арга, сэтгэхүй шинэ нөхцөлд тэр бүр таарч тохирохгүй болсон байна. Байгууллагын шинэчлэлийн ерөнхий дүр зургийг харахад дээрээс чиглэсэн удирдлагын шатлан захирах загвар глобал баримжаа бүхий дасан зохицох шинэ загварт байраа тавьж байгаа онцлог ч ажиглагдана. Энэ бүх шинэ зүйлд суралцаж арга сэтгэхүйгээ өөрчлөх эрмэлзэлтэй хэн бүхэнд тус дэм болохыг зохиогч чин сэтгэлээсээ чармайсан гэдгээ өчсү.
Цааш унших
Ч.Пүрэвдорж Б.Жадамбаа Г.Нямдаваа
“Сургуулийн удирдах зөвлөл түүний менежментийн үндэс”
2003 он
Өмнөтгөл
Онолын ерөнхий үндэслэлгээ
Байгууллага, удирдах зөвлөл юуны төлөө ажилладаг вэ
Удирдах зөвлөл байгууллагыг орчинтой нь холбогч нэгэн шижим
Удирдах зөвлөл дээд зиндааны менежмент
Удирдах зөвлөл төлөөлөл
Удирдах зөвлөл зохион байгуулалт
Удирдах зөвлөлийг үр өгөөжтэй ажиллуулах зарим санал, зөвлөлгөө
Ном зүй
Өмнөтгөл
Орчин цагийн эрчимтэй өөрчлөлтийг хүлээн авахуйц хөтөлбөр, концепци, арга ажиллагаа, тийм чадвар бүхий хушуучлагчийг ажил хэрэгч байгууллага бүр эрэлхийлж байна. Байгууллагын орчин хурдан өөрчлөгдөж буй нөхцөлд хэрхэн ажиллавал зохилтой вэ гэсэн асуулт зөвхөн удирдлагын төдийгүй тэнд ажилладаг хүн бүрийн сэтгэлийг эзэмдэх боллоо. Өнгөрсөн үеэс уламжилж ирсэн байгууллагын бүтэц, урамшууллын тогтолцоо, хүний нөөцийг удирдах арга, манлайлах хэлбэр шинэ нөхцөлд тэр бүр таарч тохирохгүй болов. Тэр тусмаа коммунист тоталитари тогтолцооны үеийн арга барил зах зээлийн орчинд тэр бүр нийцэхгүй гэдэг ойлгомжтой болов. Байгууллагын шинэчлэлийн ерөнхий дүр зургаас харахад дээрээс шууд чиглэсэн удирдлагын иерархи тогтолцоо бүхий бүтцийн хуучин загвар глобаль баримжаа бүхий дасан зохицох байгууллагын шинэ загварт байраа тавьж байгаа онцлог ажиглагдаж байна.
Байгууллагын үйл ажиллагааны үр өгөөж, ашгийг нэмэгдүүлэхэд таньж мэдэхийн аргагүй далд зүйл гэж үгүй. Үүнд хүний нөөцийн чадварлаг менежмент шийдвэрлэх үүрэгтэй гэсэн бараг нэгэн утгатай хариулт бий. Энэ тухай Жеймс Гибсон нар бичихдээ Америкчүүд германчуудаас илүү ухаантайдаа бус, бразилчуудаас илүү ажилсагдаа ч бус америкийг ийм хэмжээний бүтээмжид хүргэсний учир шалтгаан удирдлагын ухаалаг туршлага, арга ажиллагаанд байгаа юм гэжээ. Хүний нөөцийн менежмент чухал гэдэгт ямар нэг эргэлзээгүй гэдэгтэй олон хүн санал нийлэх бизээ. Зах зээлийн нөхцөлд үр ашигтай байж, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх эрмэлзлэлгүй байгууллага гэж үгүй. Сургууль боловсролын байгууллага ч үүнд эн тэргүүнд хамрагдах нь мэдээж. Манай улсын боловсролын удирдлагад харьцангуй шинэ үзэгдэл болсон сургуулийн удирдах зөвлөлийн талаар санал бодлоо илэрхийлж, хуваалцах, уг асуудлын менежментийн үндэслэлийг гаргах оролдлогыг энэ удаад бид хийсэн болно.

“Сургууль цэцэрлэгийн менежмент тулгамдсан зарим асуудал”
(Боловсролын удирдлагын магистрант нарын судалгааны үр дүн )
Эмхэтгэлийг эрхлэн гаргасан
Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Пүрэвдорж
Редактор профессор Ц.Батсуурь
Өмнөтгөл
Орчин цагийн эрчимтэй өөрчлөлтийн явцад боловсролын байгууллагыг уламжлалт аргаас өөрөөр удирдах хэрэгцээ шаардлага өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Үүнийг манай сургууль, цэцэрлэгийн удирдлага улам бүр мэдрэх болов. Дээрээс чиглэсэн шууд удирдлагын хуучин бүтэц глобаль баримжаа бүхий дасан зохицох шинэ загварт байраа тавьж өгсөөр байна. Хэдийгээр төвлөрсөн ба орон нутгийн төсвөөс санхүүждэг ч гэсэн боловсролын салбар энэ үзэгдлийн гадна үлдэх учиргүй. Харин ч түүнд илүү өртөх хандлага бий. Сургууль, цэцэрлэгийг багш хүн удирдахаас биш бизнесийн юм уу төрийн захиргааны менежер тэргүүлэхгүй гэдэг амьдралаас тодорхой. Тэгвэл сургууль цэцэрлэгийг мэргэжлийн удирдлагаар хангахын тулд багш нараа менежментийн ухаанд сургах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл багш менежерүүдтэй болно гэсэн үг. Багш менежер бэлтгэх олон арга хэлбэр бий. Энэ ажлыг өнөөдөр Монгол Улсын Боловсролын Их Сургууль эхлээд байна.
Байгууллагын хүч нөөцийг хамгийн зохистойгоор ажиллуулж түүний эрхэм зорилго (Mission), зорилтуудад (Objectives) хүрэхийн тулд төлөвлөх, зохион байгуулах, хушуучлах, хяналт тавих зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар асуудал бүтээлчээр шийдэх (The Creative Problem-Solving Process) үйл явцыг менежмент гэж ойлгож болно. Үүнийг хялбарчлан менежмент нь хөдөлмөр, оюун ухаан, сэдэл зэрэг бусдын хүчин зүйлийг ашиглан зорилгодоо хүрэх чадвар гэж үзсэн ч байдаг. Гэхдээ менежмент гэдэг энэ өргөн ухагдахуун хийгээд орчин цагийн соёлт хүний тэрхүү олон талт үйл ажиллагааг ганц өгүүлбэрт багтаах төдийхнээр тодорхойлох бололцоогүй зүйл юм.
Менежментийн онол, арга, хандлагаар удирдлагын үйл ажиллагаа явуулдаг хүнийг менежер гэдэг. Менежер нь хөрөнгийн эзэн ч биш, мөнгө "хийгч" ч биш, менежер хэмээх мэргэжлийг эзэмшсэн, тийм албан тушаалд ажилладаг хүн. Менежер бол мэргэжлийн эдийн засагч, инженер биш, удирдлагын талаар тусгай бэлтгэл хийсэн мэргэшсэн хүн юм. Менежер удирдахуйн мэргэжлийн мэдлэг, ур чадвартай байхын зэрэгцээ авъяаслаг, менежерт хамаарах стандарт, ёс зүйн хэм хэмжээг сахиж чаддаг, авхаалжтай байхыг амьдрал түүнээс нэхдэг.

Чагнаагийн Пүрэвдорж
МЕНЕЖМЕНТИЙН УДИРТГАЛ
2002 ОН
ӨМНӨТГӨЛ
Бүх зүйл санаачлагаас шалтгаална. Санаачлага гарахгүй бол хөрөнгө мөнгө, байшин барилга түүгээр ч зогсохгүй хайр сэтгэл бүх зүйл царцанги зогсонги байдалд орно гэвэл та санал нийлэх болов уу. Хэрэв доктор (Ph.D) Бат-Эрдэнэ энэ номыг бичих санаачлага гаргаагүй бол сайн муу нь хамаагүй ийм нэгэн ном та бүхний гар дээр хүрэхгүй байсан гэдгийг миний бие нотолно. Суралцагчийн оюуны хэрэгцээг хангах нь сургуулийн үйл ажиллагааны гол зорилго. Ийм нөхцөлд ном сурах бичгийн сан хөмрөгөө арвижуулах гэсэн сургуулийн ариун зорилгыг талархан дэмжих нь зүй ёсны хэрэг. Ардчилал зах зээлийн тогтолцоонд шилжсэн сүүлийн арван жилд менежментийн ухааны чиглэлээр монгол хэл дээр хэд хэдэн ном гарчээ. Энэ удаа бид тодорхой мэргэжлийн оюутан магистрант нарт зориулан менежментийн сонгодог болон орчин үеийн үзэл санаа, онол номлол, зарчмыг хялбаршуулан оруулж урьд нь монгол хэл дээр гарсан номын мэдээллийн багтаамжийг нэмэгдүүлэхийг хичээсэн бүлгээ. Тэгэхдээ байгууллагын менежментийн хандлагыг барьсан гэдгийг хэлэх нь зүйтэй.
Чоныг монголчууд үзэн ядах атлаа бас хүндэтгэдэг. Зах зээл дэхь байгууллагыг чонотой зүйрлэн үзүүштэй. Энэ нь чоныг эр зориг эрэлхэг явдлын үлгэр дууриал болгодог монгол хүний сэтгэхүйтэй илүү нийцтэй ч байж болох юм. Нүүдэлч малчин нэг ёсондоо чонотой зэрэгцэн аж төрдөг. Эл учраас түүний амьдралыг муугүй мэддэг билээ. Чононд хэн ч бэлэн мах өгөхгүй, бас хэн ч түүнд хэрхэн аж төрөхийг заахгүй. Хар яриагаар бол чоно эрийн сайнаар амьдардаг. Гэхдээ чоно дээрэмчин биш, луйварчин биш. Тэр бол амьдрахын эрхээр байгалын жамыг дагадаг ухаалаг эрэлхэг амьтан. Тэд байгалын хуулийг, бас өөрсдийхээ хуулийг үл зөрчинө. Луйварчид бол ердөө л хууль зөрчигчид. Хэрэв чоно байгалын болоод өөрийхээ хуулийг зөрчвөл үл оршин тогтоход хүрнэ. Жишээ нь хатуу сэрэмж анхааралтай явах хуулиа умартвал захын хүнд л намнуулна. Тийм учраас чоно орчноо өөрчилж бус харин орчиндоо дасан зохицож амьдрах жамтай.
Энэ яриа утга учир багатай мэт санагдаж магад. Хэрэв та менежментийн ухааны нарийн ширийнийг ухаарч түүний зүй тогтлыг мэдвэл магадгүй зах зээлийн байгууллага нээрээ л чоно юм даа гэж надтай санал нийлэхийг үгүйсгэхгүй байна. Үнэндээ энэ мэт санааг хамтран ухаарч менежментэд суралцахын тулд олон мэргэдийн оюунаас шүүн тунгааж эл номыг тэрлэн бичсэн болно. Менежмент гэдэг шинжлэх ухаан, менежмент гэдэг мэргэжил билээ. Гэхдээ менежмент шинжлэх ухааныхаа хувьд тэр удирдахын арга ухааны үл шавхагдах орон савнаас зөвхөн илт байж болох хамгийн нийтлэг зарчим, амьдрал дээр олонтаа тохиолдсон арга ажиллагааг нэгтгэн дүгнэсэн, ургуулан сэтгэсэн, санаа өгсөн зүйл гэдгийг санахад илүүдэх юун.
Цааш унших
"Leadership"-ийг монгол хэлэнд хөрвүүлэх нэгэн санал
Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Пүрэвдорж (МУБИС)
Боловсролын удирдлагын магистр Д.Наранзул (БСШУЯ)
Сүүлийн арав гаруй жилд хэрэгжүүлсэн шинэчлэлийн үр дүнд боловсролын үйлчилгээнд оролцогчдын хуучин хандлага өөрчлөгдөж бүх чиглэлд шинэ уур амьсгал орсоор байна. Үүний гол үр дүн нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн иргэдийнхээ хэрэгцээ сонирхлыг хангахуйц боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх явдал гэдгийг хүлээн зөвшөөрсөнд оршино. Энэхүү чанартай үйлчилгээ олон зүйлээс шалтгаалах нь мэдээж. Гэхдээ тэрхүү үйлчилгээг үзүүлдэг багш нарын сургалтын ажлын арга барил үүнд багагүй үүрэгтэй. Юу заах вэ, Юу сурах вэ, Сурсан зүйлээс юуг нь хэрхэн шалгах вэ гэсэн асуудалд төвлөрөн киррикюлим, стандартыг голчлох нь зүй ёсны боловч хэрхэн багшлах вэ гэдгийг зөвхөн дидактикаар хязгаарлаж боломгүй. Орчин цагийн сургалтын үр дүнг нэмэгдүүлэхийн тулд багш, сурагчийн харилцаа хошуучлал (Leadership), мотиваци, коммуникаци, багшийн имиже зэрэг олон асуудалд анхаарал тавих нь нэн чухал болов. Үүний дотороос хошуучлал бол багшлахуйн хувьд манай практикт шинэ зүйл юм. Өмнөх нийгмийн үед багшийн үлгэрлэн дагуулах (чухамдаа үлгэрлэн дуриалгах, үлгэр дууриал үзүүлэх) тухай голчлон ярьж багш бол суралцагчийн үлгэр дууриал авах хүн нь байх, тийм хэмжээнд биеэ авч яв гэж шахаж үаарддаг байлаа. Багш бол архи, тамхи хэрэглэхгүй, худал хэлж хулгай хийхгүй нь бүр ойлгомжтой боловч Энэ удаад бид эдгээр шинэ асуудлын мөн чанарын талаар бус харин Leadership гэсэн нэгэн нэр томъёонд холбогдсон асуудлыг өнгөц боловч хөндөх зорилго тавьсан юм.
Өнөөдөр нийгмийн өөрчлөлтэй уялдан олон шинэ нэр томьёо бий болж байна. Үүний нэг хэсэг нь түгээмэл бус байснаа идэвхтэй болж, нөгөө хэсэг нь шинээр үүсэн хэрэглэгдэж байгаа. Менежментийн сурах бичгүүдэд ‘’Leadership’’-ийг манлайлал, хошуучлал, идэвхжүүлэл гэх зэрэг янз янзаар хөрвүүлэн бичсэн байдаг. Эдгээр үгсийн аль нь оновчтой вэ гэдгийг тунгаахын тулд менежментийн уг функцийн утга, мөн чанарыг аль нь бүрэн илэрхийлж байна вэ гэдгийг тодруулах хэрэгтэй.
Идэвхжүүлэлгэдэг үг нь ‘’Motivate’’-д илүү хамаарах бөгөөд өдөөх, сонирхолтой болгох гэсэн санааг агуулна. Сүүлийн үеийн ном зөвлөмжид ч мотивацийг идэвхжүүлэлт, урамшуулал гэсэн санаагаар орчуулсан байна. Мотиваци нь менежментийн бүх функцэд байдаг бөгөөд байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд ажиллагчдын урам зориг сэтгэл зүйг өдөөн идэвхжүүлэх үйл ажиллагаа юм. Иймээс идэвхжүүлэлт гэдэг үг хошуучлал функцийн утга, мөн чанарыг дангаараа илэрхийлэхэд учир дутагдалтай.