Танилцуулга
Чагнаагийн Пүрэвдорж
- Техникийн ухааны магистр (МУИС-д), Эдийн засгийн ухааны доктор Ph.D (ОХУ Санкт-Петербургд), Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор Sc.D (ШУА -д), профессор.
- Боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад удирдах ажил, их дээд сургуульд багшлах, эрдэм шинжилгээний ажлыг дөч шахам жил тасралтгүй хийсэн.
- Монгол улсын Боловсролын Их Сургуульд менежментийн профессор, Удирдахуйн ухааны тэнхим, Боловсролын судалгаа аргазүйн тэнхмийн эрхлэгч, Боловсрол судлал, сэтгэл судлалын докторантурын хорооны дарга.
- "Боловсролын хөгжлийн онол арга зүйн асуудал", "Цахилгаан эрчим хүчний чанарыг үнэлэх, дээшлүүлэх арга зарчим" монографи, "Байгууллагын менежмент", “Менежментийн удиртгал”, "Боловсролын тогтолцоо олон улсад" зэрэг 38 ном сурах бичиг, зуу гаруй өгүүлэл, нийтлэл, эрдэм шинжилгээний болон уран бүтээл тууривсан.
- Монгол улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж, батлахад оролцсон. Төрсөн нутаг Архангай аймгийн Жаргалант сумаас Ардын их хурлын депутатаар сонгогдож байсан.
Боловсрол судлалын доктор (PhD.) Моломын Толягийн бичсэн “Гэгээрэхүйн цомирлог” номоос авав
Чагнаагийн Пүрэвдорж. Боловсрол судлалын чиглэлээр судалгаа хийсэн тэргүүлэх эрдэмтэдийн нэг “Боловсрол соёлын стратеги бодлогын шинэчлэл ” 1999 “Боловсрол шинэчлэл хөгжлийн онол арга зүйн асуудал ”1999” зэрэг хэд хэдэн ном олон арван эрдэм шинжилгээний өгүүллэг бичсэн. Тэдгээрт боловсрол судлалын бараг бүхий л асуудлыг хөндсөний дотор боловсролын философийн үүднээс хандсан зүйлүүд ч цөөнгүй бий. Тэрээр зах зээлийн эдийн засгийн нөхцөлд боловсролын үүрэг түүн дэх нийгмийн инстутуудын оролцоо өсөн нэмэгдэж байгаа болон эдүгээ боловсролын хүрээний тулгамдсан зорилт болоод байгаа боловсролын үйлчилгээний онол арга зүйн асуудлуудыг гаргаж тавьсан /60/ байна. Эрдэмтэн Ч.Пүрэвдоржийн дээрх бүтээлүүдэд хөндсөн философийн үүднээс авч үзэж болох зарим асуудлуудын талаар өгүүлье.
Нэгэн зүйл. Тэрээр боловсролыг аль ч улс орон, аль ч нийгэм, аль ч цаг үед хүний амьдралын утга учрыг илэрхийлдэг нийгмийн онцгой үзэгдэл хэмээн авч үзжээ. Аливаа үйл хэргийг бүтээхэд олон нийтийн оролцооны зэрэгцээ гардан бүтээгчид байх нь зайлшгүй гээд боловсролын хувьд ийм гардан бүтээгчид нь багш суралцагч хоёр гэсэн байна. Эрдэмтний үзлээр бол багш нь мэдлэгийг бүтээгч түүнийг өвлүүлэгч энэ утгаараа цаг үе хүмүүс нийгмийг холбогч ажээ. Сэтгэгч сэнхрүүлэгч ухуулагч болох талаасаа багш нь бусдын итгэлийг олж хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй бөгөөд албан ёсны бус багшийн хувьд тийм итгэлийг хэдийнээ хүлээчихсэн байдаг харин албан ёсны багшийн хувьд тийм итгэлийг хэдийнээ хүлээчихсэн байдаг харин албан ёсны багшийн хувьд асуудал өөрөөр тавигдана хэмээн үзсэн нь сонирхолтой. Эрдэмтэн Ч.Пүрэвдорж албан ёсны багшийн тухайд багш хүн сайн менежер байх ёстой хэмээн үзсэн нь урьд өмнө бараг яригддаггүй байсан зүйл юм.
Нэгэн зүйл: Дэлхий ертөнцөд улс төрийн олон янзын үзэл баримтлал оршин үйлчилж эвдэн сүйтгэх эвлэрүүлэн бүтээх өрсөлдөөн үргэжилж байна. Эвдэн сүйтгэх эвлэрүүлэн бүтээх өрсөлдөөн үргэжилж байна. Эвдэн сүйтгэх давамгайлбал хөгжин дэвших нь тодорхой юм. Эдүгээ ардчилсан замыг сонгосноор фашизм коммунизм зэрэг тоталитор дэглэмээс чөлөөлөгдсөн хэдий ч терроризм анархизм мэтийн хүчэрхийллийн дарамт арилсангүй. Хэдийгээр өөдрөг үзэл итгэл найдвар хүмүүнлэг ёс суртахууны үнэ цэнэ өсөн нэмэгдэж байгаа ч хүний оюун санаанын экологийн тэнцвэрийг хэрхэн хадгалах тухай хоолойд тулсан ноцтой олон асуудал тулгарч байна. Эдгээр нөхцөл байдлыг эрдэмтэн хүмүүс хатуу ширүүн уур амьсгалтай хадан байцаас бууж яваа боловч бэл хөндийд нь хүрээгүй хэмээн дүрслэн үзүүлжээ. Ийм цаг үед боловсрол яах вэ? Хүмүүст амдралын утга учрыг хэн тайлбарлаж итгэл үнэмшил оюун санааны үнэт зүйлээ олж авахад нь хэн туслах вэ? гэдэг асуултуудыг тавьсан нь угтаа боловсролын философийн орчин үеийн тулгамдсан асуудал мөн юм. “Тэрээр цааш нь”… өнөөгийн дэлхий ертөнцөд… экологи, ядуурал, халдварт өвчин, сансар судлал мэдээлэл түгээлт, дайн, мөргөлдөөн, мафи, алан хядах ажиллагаа, хар тамхины наймаа, авилга мэтийн хүн төрлөхтний соёл хийгээд иргэншилд заналхийлсэн өөдгүй зүйлд нийтээр хатуу хандах хэрэгтэй болов. Энэ бүхнийг хэн шийдэх вэ? Гагцхүү боловсролтой соёлыг тээгч мэргэжлийн хүмүүс. Зөвхөн тэд л оюун ухааны хүч нөөцөд үндэслэн шийднэ гэвэл хилсдэхгүй бизээ хэмээсэн нь нийгмийг эрүүлжүүлэхэд боловсрлын гүйцэтгэх үүргийг өндөрт тавьсан хэрэг мөн. Тэрээр улс төр нийгэм эдийн засгийн зэрэг бусад хүчин зүйлийн оролцоог үгүйсгээгүй бөгөөд боловсролыг тэр бүхний үндсэнд оршдог түгээмэл зүйл гэдгээр нь өргөн хүрээнд авч үзсэн байна. Энэ үүднээс боловсролд шинэчлэл хийх нь зөвхөн манай оронд төдийгүй дэлхий нийтэд тавигдаж байгаа глобаль асуудлын нэг хэмээжээ.
Цааш унших